Гэртээ угаартсан байсан хоёр иргэнд тусламж үзүүлжээ
2024/06/24
Үргэлжлэн орсон борооны улмаас цаг агаар сэрүүсэж, айлууд галлагаа хийж байна. Галлахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00:19 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Тахилт …. тоотод хүн угаартсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар 41-43 насны хоёр иргэн угаартсан байсныг анхан шатны тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн.
Урьдчилсан байдлаар дээрх иргэд яндангаа авч, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Иймд үргэлжилсэн борооны улмаас цаг агаар хүйтэрч байгаа энэ өдрүүдэд иргэн та галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх;
- Ханан пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах:
- Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх;
- Пийшин, зуухныхаа үнсний савыг тогтмол цэвэрлэх;
- Угаар мэдрэгчээ ажиллах байгаа эсэхийг нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Зочин · 2024/06/24
TANILTSI80955877
Зочин · 2024/06/24
UILCHLI80955877XALYYTSI30 DSH
Зочин · 2024/06/24
SAWI80955877