ТОЙМ МЭДЭЭ
2024/06/29
Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Нийгэм: Сонгууль болж дууслаа. Маш олон хүн сонгуулийн үр дүнд бухимдаж байна. Гэхдээ өмнөх сонгуулийг бодвол маш олон шинэ гишүүдтэй болж буй нь давуу тал боллоо.
Одоо харин Элсэлтийн Ерөнхий шалгалтаа орон даяар өгөх өдрүүд айсуй. Энэ жил 35 мянган хүүхэд ЭЕШ өгнө. 2024 оны элсэлтийн шалгалт эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Энэ жилийн ЭЕШ долоодугаар сарын 4-7-ны хооронд хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм. Шалгалт өгөхдөө юуг анхаарах тухай багахан зөвлөмжийг хүргэе.
Зуны улиралд амь насаа хайрлаж, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг анхааруулж байна. Учир нь 21 хоногийн дотор 20 гаруй хүн усны ослоор өөд болжээ. Сүүлийн 21 хоногийн хугацаанд 20 гаруй хүн усны ослоор амь насаа алдсан байна. Гол, усанд амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувийг сэлэхээр ороод живсэн, согууруулах ундаа хэрэглэсэн үдээ гол, усанд орсон, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, автомашинтай, морьтойгоо гол гаталж яваад эндсэн зэрэг шалтгаанууд эзэлж байна.
Онцгой байдлын алба хаагчид өчигдөр гол, мөрнөөр гарах шаардлагатай иргэдийг зөөвөрлөх, аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг найман аймгийн 14 сум, нийслэлийн Налайх дүүрэгт нийт 1752 санал өгөх иргэнийг завиар зөөвөрлөсөн юм. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллалаа.
Улс төр: УИХ-ын ээлжит сонгууль болж өндөрлөлөө. 17 хоногт сонгуулийн сурталчилгаа болов. Зарим газрууд сонгуулийн саналаа нам, тухайн тойргоосоо хамаарч мандатын тоогоор нэр дэвшигч нараа сонгоно гэдгийг сайн ойлгоогүй л гэх хэл ам шүүмж нэлээдгүй цухалзаж байна.
Одоо тэгээд яахав дээ жаран чавганц уралдаад заавал нэг нь түрүүлдэг жамтайгаас хойш иргэдийн сонгосон санал болсон хойно. Жагсаалтаас МАН 18, АН 16, ХҮН 7, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудал авлаа. Энд дарж уншаарай.
Харин тойргоос МАН 50, АН 26, ХҮН 2 суудал авав.
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан нам олонх буюу 7 нэр дэвшигч хамгийн олон санал авсан бол МАН-аас хоёр хүн хамгийн олон санал авав. Тус тойрогт хамгийн өндөр саналыг АН-аас нэр дэвшсэн хуульч О.Алтангэрэл авсан бол түүний араас УИХ-ын гишүүн С.Ганбаатар, МАН-аас нэр дэвшсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АН-аас нэр дэвшсэн П.Мөнхтулга, МАН-аас нэр дэвсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-аас нэр дэвшсэн Г.Хосбаяр, Б.Жаргалсайхан, Д.Цогтбаатар нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын 2-р тойрогт МАН-аас зургаан нэр дэвшигч хамгийн олон санал авсан бол Ардчилсан намаас дөрвөн нэр дэвшигч хамгийн олон санал авав. Тус тойргийн Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, МАН-аас нэр дэвшсэн ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, АН-аас нэр дэвшсэн Б.Түвшин, АН-аас нэр дэвшсэн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, МАН-аас нэр дэвшсэн Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал, Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын 3-р тойрогт МАН хоёр, АН-аас 1 хүн хамгийн олон санал авав. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Х.Жангыбал хамгийн олон санал авсан бол УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ж.Аубакир, Ардчилсан намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бейсэн нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын 4-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн 7 хүн, АН-аас нэр дэвшсэн 1 хүн хамгийн олон санал авав. Тус тойрогт АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас МАН-аас нэр дэвшсэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Батлут, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн захирал Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын 5-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн 7 хүн хамгийн өндөр санал авсан бол Ардчилсан намаас гурван нэр дэвшигч хамгийн олон санал авсан. МАН-аас Сангийн сайд Б.Жавхлан хамгийн өндөр санал авсан бол УИХ-ын гишүүн Ц.Туваан удаалав. Мөн Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Батбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр, Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэболд, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Батжаргал нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын 6-р тойрогт МАН-аас зургаан нэр дэвшигч, АН-аас нэг хүн хамгийн олон санал авсан. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тойргоо тэргүүлж хамгийн олон санал авсан бол түүний араас Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаяр, М банкны захирал Л.Соронзонболд, Ардчилсан намаас нэр дэвшсэн Ш.Бямбасүрэн, МАН-аас нэр дэвшсэн ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын 7-р тойрогт АН-аас нэр дэвшсэн таван хүн, МАН-аас нэр дэвшсэн хоёр хүн хамгийн олон санал авсан. АН-аас нэр дэвшсэн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тус тойрогт хамгийн олон санал авсан бол түүний араас МАН-аас нэр дэвшсэн Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, АН-аас нэр дэвшсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, АН-аас нэр дэвшсэн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, АН-аас нэр дэвшсэн Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас дөрөв, ХҮН-аас нэг хүн хамгийн олон санал авсан. МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тус тойрогт хамгийн олон санал авсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр удаалж, ХҮН намаас нэр дэвшсэн НИТХ төлөөлөгч П.Наранбаяр, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, МАН-аас нэр дэвшсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт МАН-аас хоёр, ХҮН намаас 1 нэр дэвшигч хамгийн олон санал авсан. Тус тойрог ХҮН намын нэр дэвшигч Ж.Золжаргал хамгийн олон санал авсан бол МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг удаалж, МАН-аас нэр дэвшсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт МАН-аас дөрвөн хүн, АН-аас хоёр хүн хамгийн олон санал авчээ. МАН-аас нэр дэвшсэн Цахим хөгжлийн сайд Н.Учрал хамгийн олон санал авч тойргоо тэргүүлсэн бол түүний араас МАН-аас нэр дэвшсэн О.Батнайрамдал, АН-аас нэр дэвшсэн Ц.Баатархүү, МАН-аас нэр дэвшсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, АН-аас нэр дэвшсэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас дөрөв, АН-аас нэр дэвшсэн нэг хүн хамгийн олон санал авав. МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Э.Батшугар тус тойрогт хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, МАН-аас нэр дэвшсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, МАН-аас нэр дэвшсэн Хотын даргын орлогч П.Сайнзориг, МАН-аас нэр дэвшсэн Соёлын сайд Ч.Номин нар хамгийн олон санал авчээ.
УИХ-ын гишүүн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хоёр, АН-аас нэр дэвшсэн нэг хүн хамгийн олон санал авсан. МАН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан хамгийн олон санал авч тэргүүлсэн бол түүний араас АН-аас нэр дэвшсэн сэтгүүлч Ч.Лодойсамбуу удаалж, МАН-аас нэр дэвшсэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гуравт оржээ.
УИХ-ын 13-р тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хоёр хүн хамгийн олон санал авчээ. Тус тойрог нийслэлийн хэмжээнд хамгийн бага сонгогчтой бөгөөд МАН-аас нэр дэвшсэн Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар хамгийн олон санал авчээ.
Эдийн засаг: Хүнсний гол нэрийн барааны үнэ буурав
Нийслэлд гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 0.3 хувиар буурчээ. Харин энэ долоо хоногт үнийн өөрчлөлтгүй хэвийн байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Тодруулбал, зургаадугаар сарын 24-ны өдрийн байдлаар нийслэлд үхрийн мах кг 0.8 хувиар буурсан байна. Харин нийслэлд сонгино 6 хувиар өсч 4953 төгрөг, төмс 6.7 хувиар өсч 2364 төгрөг болжээ. Мөн орон нутагт сүү, цагаан будаа гурилны үнэ тус тус буурсан үзүүлэлттэй байна. Үндэсний статистикийн хорооны долоо хоног бүр танилцуулдаг статистик мэдээллийг харвал,
Харин аймаг орон нутагт шатахуунаас бусад гол нэрийн барааны үнэ буурчээ.
Спорт: Парисыг зорих жүдочид тодорч, Монголын охид илүүрхлээ
Зургаадугаар сард Монголын спортын ертөнцөд олон онцлох үйл явдал, уралдаан тэмцээн болж өндөрлөлөө. Түүнээс тоймлон хүргэж байна. Дэлгэрэнгүй эндээс уншаарай.
Зочин · 2024/06/30
SHAAX XUSELTEI80955877ERD
Зочин · 2024/06/30
ERCHUUDN BOOWN XXI80955877
Зочин · 2024/06/29
SAWI80955877
Зочин · 2024/06/29
XUCHINDUULI80955877