Л.Ганбат: Шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгуулагчийн анхны оноог мэдээлнэ
2024/07/04
Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбогдуулж Боловсролын үнэлгээний төв хэвлэлийн хурал хийлээ.
Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат "Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын гол онцлог нь шинэ хуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг БШУ-ны сайд баталдаг болсон. Мөн өмнө нь Элсэлтийн ерөнхий шалгалт гэж ярьдаг байсан бол одооноос Элсэлтийн шалгалт (ЭШ) гэж нэрлэхээр хуульд тусгагдсан.
Энэ жилийн ЭШ-д 35.939 шалгуулагч бүртгүүлсэн. Бүртгэл цахимаар хоёр сарын хугацаанд үргэлжилсэн. Энэ онд 12 дугаар анги төгсөж байгаа 32 353 суралцагч байгаа бол өмнөх оны 3586 шалгуулагч бүртгүүлсэн. Өнөөдөр Түүх, Англи хэлний шалгалтууд эхэлж байгаа.
БШУЯ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн а/66 тоот тушаалаар батлагдсан "элсэлтийн шалгалтын журам"-ын зургаадугаар бүлэгт заасны дагуу Гадаадын их дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн AS /advanced subsidiary/, A /advanced/, болон ІВ /international baccalaureate/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын оноотой үнэлгээтэй дүйцүүлсэн.
Мөн шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан анги танхимд хариултын хуудсыг уншуулан шалгуулагчийн анхны оноог мэдээлнэ.
Зочин · 2024/07/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh