Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж эхэллээ
2024/07/04
Иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулиас өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард зогсоогоод байсан. Харин энэ сарын 1-нээс сэргээжээ. Ингэснээр шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж байгааг УБЕГ-аас мэдээллээ.
Сонгуулийн тухай хуульд “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заажээ.
Энэ жил дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнөх байдлаар 70,071 хүний шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна.
2020 оны сонгуулийн өмнөх дөрвөн сард нийт 229,149 хүн шилжсэнээс нийслэл дотроо хамгийн их буюу 189,647 хүн шилжжээ.
Зочин · 2024/07/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/04
AXN80955877ZYGAATSX