Өнөөдөр "Элсэлтийн Шалгалт" орон даяар эхэлсэн билээ. Энэ жилийн ЭШ-д 35.939 шалгуулагч бүртгүүлжээ.

Сошиалд элсэлтийн шалгалтаа өгөх гэж явж буй хүүхдүүдэд жолооч нарыг зам тавьж өгөх, ойрхон байвал дөхүүлээд өгөхийг уриалаад байгаа билээ. Тэгвэл UBCab-ийн зүгээс Монгол орон даяар Элсэлтийн шалгалтаа өгөх залуустаа 3000 төгрөгийн хөнгөлөлтийн ПРОМО КОД -ыг зарласан гоё мэдээг дуулгаж байна.

Унаагаа дуудахын өмнө төлбөрийн хэрэгсэл цэс дээр GL800 промо кодыг оруулж дуудах ёстойг та бүхэн мартаж болохгүй гэдгийг тус хамт олны зүгээс санууллаа. Энэхүү хөнгөлөлтийг долдугаар сарын 04-07-ны өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд эдлэх боломжтой. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг UBCab-ийн албан ёсны цахим хуудаснаас авахыг зөвлөж байна.