АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл засагт орохгүй гэв
2024/07/05
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хамтарсан Засгийн газар байгуулах талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Захидлыг нь сонссон. МАН-ын дарга, Ерөнхий сайдаас АН-ын даргад хүргүүлсэн захидал байна лээ. Захидлын утга нь “Зөвшилцөлд хүрч байна” гэсэн утга бүхий байсан. Миний хувьд байр суурь тодорхой “Би хувьдаа засагт орохгүй гэдгээ хэлж байгаа.
Намын эрх бүхий байгууллагад дүрмийн дагуу шийдвэрээ гаргаад, өгөөд УИХ дахь бүлэг болоод бүлгийн гишүүд дор бүрнээ биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байгаа. Түүнээс бол би засагт орохгүй. Манай намын дарга үүнийг бол албан тушаалын төлөө биш ажил хэргийн төлөө хамтаръя гэсэн байх сууриа илэрхийлж байсан.
Ард иргэдээс саналт хүсэлт, судалгаа аваад байгаа зүйл байхгүй. Ирэх даваа гарагт олон зүйл тодорхой болох байх" гэлээ.
Зочин · 2024/07/07
SEXSDN80955877
зочин · 2024/07/05
ЗӨВ