Л.Энх-Амгалан: Наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай
2024/07/18
Засгийн газрын шинэ бүтцээр манай улс Гэр Бүл, Хүний Хөгжлийн Яамтай болоод буй. Уг салбарын сайд наадам болон цагаан сарын баярын амралтын өдрийг нэмэх асуудлыг хөндсөн байна.
Тэрбээр цахим хуудсандаа "Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр тэмдэглэх 16 баярын өдрөөр 16 удаа амардаг. Үүнийг цөөлж, үндэсний их баяр наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай нь ажиглагдаж байна.
Та бүхэн энэ асуудал дээр ямар саналтай байгаагаа нээлттэй хуваалцана уу" гэжээ.
Хэрэв олонх санал нийлбэл хуульд өөрчлөлт оруулах бололтой.
иргэн · 2024/07/19
энэ тэнэг юу ч гэж попорч мэдэх дурак шүү
гарамжав · 2024/07/18
Цагаан сарын амралтын өдрийг нэмэх хэрэггүй ээ. Хөдөө гадаа явах, золголт хийхээ өөрсдөө зохицуулна биз. Хөдөө явахгүй гэр зуураа байгаа эмэгтэйчүүд болон хөгшин настай хүмүүс нь ядарч туйлдаад амралт биш шийтгэл болдог. Хүүхнүүд нь өөд уруугүй тогоо барьж, аяга шаазан угаагаад, хаалга дуугарахаар хэн ирж байгаан бол гээд үнэндээ залхаж, бушуухан цагаан сарын амралтын хоног дуусаасай гэж залбирдаг.
Зочин · 2024/07/18
SEXSY SEREL80955877AX NRT
Зочин · 2024/07/18
SEXSYG NEMEGDUULI