11 настай хүүхэд борооны тогтоол усанд живж нас баржээ
2024/07/22
Цагдаагийн байгууллагад он гарснаас хойш усны ослын 80 гаруй тохиолдлын дуудлага бүртгэгджээ. Эдгээрийн 17 нь хүүхэд байна.
Тухайлбал, өчигдөр Ховд аймгийн Дарви суманд бага насны хүүхэд борооны тогтоол усанд живж нас барсан гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиж ажиллахад Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 11 настай хүүхэд борооны тогтоол усанд живж нас барсан байв. Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Зочин · 2024/07/22
SHAAX80955877ERD ZYGAATSX
Зочин · 2024/07/22
SEXSDI80955877AXN