Солонгосын сайн дурын шүдний эмч нарыг шалгаж, үзлэгийн газраас сорьц авчээ
2024/07/24
Солонгосын сайн дурын шүдний эмч нар ариутгаагүй багажаар иргэдэд үзлэг хийж, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан гэх асуудал цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.
Тодруулбал Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх нэрийдлээр ийнхүү эрүүл мэндэд нь эрсдэл учруулж буй талаар тус сумын Эрүүл Мэндийн Төвийн гэрээт шүдний эмч Х.Хонгорзул гомдол гаргаж, нийтэд мэдээлсэн.
Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан хяналт шалгалт хийсэн эсэхийг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны албаны эх сурвалжаас тодрууллаа.
Энэ талаар "ЭМЯ-наас таван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, Биндэр суманд очоод газар дээр нь хяналт шалгалт хийсэн.
Хэрэглэсэн багаж бусад дагалдах хэрэгслээс сорьц авсан бөгөөд үзлэгийн хариу гартал кабинетыг нь тусгаарлан хаасан байгаа.
Иргэдэд үзлэг, эмчилгээ хийсэн тухайн орчинд хяналтын камергүй учраас нотлох баримт байхгүй. Гэхдээ үзлэг хийсэн газраас сорьц авсан байгаа.
Мөн үйлчлүүлсэн иргэдээс асуумж авсан. Улмаар шүд нь өвдсөн, зовуурь мэдрэгдсэн зэрэг асуудал гарвал эргээд холбогдох зөвлөмж, сануулгыг иргэдэд өгсөн" гэлээ.
Үргэлжлүүлэн "Биндэр сум нь Христийн сүмтэй юм билээ.
Хамгийн гол нь гадаадаас ирж байгаа эмч, мэргэжилтнүүд эхлээд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах ёстой. Гэтэл тэд ямар ч зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулсан.
Энэ асуудлыг анх мэдээлсэн гэрээт эмчийг ажлаас халах, хариуцлага тооцох ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Хяналт шалгалт үргэлжилж байна. Удахгүй сорьцын хариу, холбогдох дүгнэлт гарна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний доголдол гарсан эсэх асуудлаар Нүүр Ам Судлалын салбар зөвлөлөөс манай дээр ирж, хуралдсан" гэв.
Халдвар, хамгааллын дэглэм алдагдсан байж болзошгүй энэхүү асуудалтай холбогдуулан Нүүр Ам Судлал (НАС)-ын Мэргэжлийн салбар зөвлөлөөс дараах мэдээллийг гаргажээ.
Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан Солонгос сайн дурын эмч нарт холбоотой асуудлыг Салбар зөвлөлийн гишүүд хэлэлцээд холбогдох шатны байгууллагад тус асуудлаар албан хүсэлт гарган хамтран ажиллаж байгааг мэдээлэв.
Зочин · 2024/07/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/24
гадныхан гэхээр хөлөө хугалчих шахан гүйдгээ хэзээ болих юм. туршилтад орчоод ацаа бодож суудаг бол
Зочин · 2024/07/24
Хөдөө очиж туршилт хийчээд явах нь мэдээжшдээ ядуу дорой улсад болдог асуудал тэр эмч шүгэл үлдээсэнд баяр хүргэе сэтгэл зүрх хариуцлагатай эмч байдаг л юм бна