Өдөртөө +26...+28 градус дулаан байна
2024/07/31
2024 оны 07-р сарын 30-ны 20 цагаас 07-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Их нууруудын хотгор болон, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +17...+22 градус, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнодын тал нутгаар +28...+33 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.