Худалдагчийг хутгаар сүрдүүлсэн ОХУ-ын иргэний үйлдэл зөрчил биш гэмт хэрэг учраас үргэлжлүүлэн шалгаж байна
2024/08/01
Худалдагчийг хутгаар сүрдүүлсэн ОХУ-ын иргэнд хариуцлага оногдуулсан эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодрууллаа.
ЦЕГ-ын албаны эх сурвалж хэлэхдээ "Зөрчил биш гэмт хэргийн шинжтэй үйлдлээр бүртгэлд орсон.
Хэрэв зөрчил байсан бол богино хугацаанд шийтгэл оногдуулах үндэслэлтэй. ОХУ-ын иргэний үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй учраас гомдол мэдээллийн шатанд хуулийн хугацаа нь 19 хоног байдаг.
Улмаар хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлага гарвал хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ. Одоогоор хэргийн шийдвэр гараагүй, шалгаж байгаа" гэж хэллээ.
Бат · 2024/08/02
Хүн амын тоонд анхаарх зүйл байнаа бид соц нийгмээс улбаатай ард түмэндээ эх орон минь гэх сэтгэл суулгаагүй олон хүн гадагшаа гарсан ирэх ч үгүй байх энэ анхаарах том асуудал шүү