Хүчдэлд цохиулж амиа алджээ
2014/07/03
Өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан сумаас “Шанлун” ХХК-ийн Цавын уурхай руу татсан 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бетон хөлтэй модон тулгуурын хөндлөн травес хугарч унажээ. Энэхүү гэмтлийг засаагүй байхад буюу 16 цагийн орчимд нутгийн иргэн цахилгаантай утсан дээгүүр мотоцикльтэй явж хүчдэлд цохиулан нас баржээ. Хэргийн газар Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, “ДБЭХС” ТӨХК-тай хамтран газар дээр нь очиж шалгаж, холбогдох арга хэмжээг авч байгаа ажээ.
А.Баярмаа
Зочин · 2014/07/04
Зочин · 2014/07/04
Яагаад тэр вэ?