Акуа гарден хорооллын зүүн талд үерийн даланг хүчитгэх ажил энэ хорооллыг нураах ажилтай холбоогүй
2024/09/17
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Акуа гарден хорооллын зүүн талд үерийн даланг хүчитгэнэ гэж албаны хүн мэдээлээд буй.
Энэ нь ямар учиртайг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодруулахад "Акуа гарден хорооллын баруун талын авто зам дээгүүрх гүүрийг хүчитгэх юм. Өнгөрсөн жил болсон үерээр уг гүүрний хоёр амсраар ус хальж байсан.
Төв талбайгаас холбогддог 4 дүгээр коллектороос ус хальж хүүхдийн парк, Петровис руу орсон. Тиймээс ус халих эрсдэлээс хамгаалж уг гүүрний хоёр талд босоо түшиц хана цутгана. Өөрөөр хэлбэл үерийн үеэр ус хальсан байгууламжаа засаж байгаа юм.
Энэ нь Акуа гарден хорооллыг нураахтай холбоогүй ажил" гэж тайлбарлалаа.