ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2024/09/25
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаас Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Түүнийг АТГ-аас энэ сарын 16-ны өдөр саатуулан, шалгаж байгаа билээ.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг хувийн болон улсын эмнэлэгт даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн гэх хэрэгт буруутган саатуулсан юм. Мөн Авлигатай тэмцэх газрын зүгээс хэд, хэдэн улсын эмнэлгийн дарга нарыг шалгах болсон мэдээлэл цацагдаж эхэлсэн нь анхаарал татах болсон.
Сануулахад, Л.Бямбасүрэнг 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилж байсан бол 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдын алба хашиж байсан юм.
Зочин · 2024/09/26
XUCHINDUULI80955877
Зочин · 2024/09/26
DYGRA ZARI80955877
Зочин · 2024/09/25
ANUSN80955877
яя · 2024/09/25
Дулааны гуравдугаар цахилгааны станцын захирал Эрхбаатар 2 жилийн өмнө100 сая төгрөг авилгаар авч байгаад үйлдэл дээрээ баригдчихаад одоо болтол ажлаа хийгээд авилгаа аваад байж байна
Зочин · 2024/09/25
ajildaa aldaa gargasan ulsiig zugeer halaad ungruuj baihuu hoichd iim sulmas nar iheseed ihelbel hend hariuthlaga toothoh be ajilaas n halaad unguh uu ⁉️ fuckuud min aldaa gargasan ulsd davraaj bolj bna gej uu hatuu hariuthlaga shaardaj bna