"Ногоон карт" буюу Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын 2026 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийн бүртгэл аравдугаар сарын 2-нд эхэлнэ. 

Энэхүү хөтөлбөрт ямарваа хэмжээний хураамжгүй бүртгэдэг тул мөнгө авч бүртгэлд тусалъя гэх хүмүүсээс болгоомжлохыг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас анхаарууллаа. Мөн таны сонгогдох магадлалыг дээшлүүлнэ гэж амлаж буй хувь хүн, үйлчилгээний газруудад ч бүү итгээрэй гэжээ.

Олон үндэстний визийн хөтөлбөр нь шаардлага хангасан бүртгэлээс санамсаргүй байдлаар буюу сугалааны зарчмаар сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд нэг хүн нэг л бүртгэл үүсгэх эрхтэй байдаг. 

Сонирхсон хүмүүс арваннэгдүгээр сарын 5-ныг дуустал dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.

зураг

 

 

Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам