Баянхошуунд баригдаж байгаа 110 айлын орон сууцыг оноос өмнө ашиглалтад оруулна
2024/10/09
Нийслэлийн зүгээс буцалтгүй тусламж болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд 1,800 айлын орон сууц барихаар төлөвлөж буй.
Тус дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Баянхошуу орчимд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барихаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар болжээ. Улмаар тус дүүргийн 8, 9, 10, 28 дугаар хороонд нийт 20 га газрыг чөлөөлж, газраа чөлөөлүүлсэн айл өрхүүдийг эдгээр ногоон орон сууцанд оруулах юм байна. Өөрөөр хэлбэл иргэдийн хашаа, байшинг шинэ ашиглалтад орсон ногоон орон сууцаар солино.
Харин Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчимд орон сууц, худалдаа, үйлчилгээний төв барих газар чөлөөлөлтийг хийхээр иргэдээс зөвшөөрөл авч байгаа аж. Энэ хүрээнд нийт 232 нэгж талбарын айлуудын 70 хувь нь зөвшөөрвөл газрыг чөлөөлж, 1,800 айлын орон сууц барих бөгөөд нийт газрын 60 хувийг барилгажуулж, 40 хувьд худалдаа, үйлчилгээний төв, ногоон байгууламж, автомашины зогсоол, тоглоомын талбай зэрэг хэрэгцээт бүтээн байгуулалтыг хийнэ.
Мөн Нийслэлийн орон сууцны корпорацын мэдэлд буй 5 га газарт 512 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг барихаар зураг төслийг гаргажээ.
Гэр хорооллыг орон сууцжуулахаар газар чөлөөлсний улмаас иргэдийг хохироох асуудал гаргахгүйн тулд Улаанбаатар хотыг орон сууцжуулах мастер төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ялангуяа Баянхошуу, Ханын материал орчимд нийт 8,300 орчим айлыг орон сууцжуулж, тус бүсүүдийг шинэ түвшинд хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Зочин · 2024/10/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/09
SEKSDN80955877