Ч.Мөнгөндалай 1500 км замыг тууллаа
2014/07/06
Монгол орныхоо гайхамшгийг өөрийн биеэр очиж, нүдээр харах хүсэл, дугуйн спортыг сурталчлах, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэхийг уриалах хүсэлдээ хөтлөгдсөн Ч.Мөнгөндалай одоогийн байдлаар 1500 гаран км зам туулан Говь-Алтай аймгийн Дарви суманд очлоо.
Тэрбээр Говь - Алтай аймгийн төв Алтай хотоос Ховд аймгийн Дарви сум хүртэлх 200 гаран км замыг 2 хоногийн дотор туулсан бөгөөд замд бартаа саад ихтэй байсан ч аялалаа үргэлжлүүлэн амжилттай очсон байна.
Түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд аяллаа цааш үргэлжлүүлж зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хичээсээр л явна. Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь МЗХ-ны салбар холбоод хүлээн авч аймгийн удирдлагуудтайгаа холбож өгөх үдэж өгөх, дараагийн очих газарт нь мэдээлэл хүргүүлэх гээд чадахаараа тусалж, дэмжиж , мэдээллийг цаг алдалгүй өгч байгаа юм. Мөн замд тааралдсан айл, хоолны газар, буудлууд Монгол хүний зочиломтгой зангаар түүнийг угтан авч амраасаар байгаа аж.
Түүнд туслахыг хүсвэл Төрийн банкны 104400224360 гэсэн дансаар хандивлаарай
Зочин · 2014/07/07
Би үүнтэй санал нийлжhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/