Нийслэлийн есөн дүүрэгт энэ сарын 18-нд эхлэх цэрэг татлагын байрууд
2024/10/15
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэг 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль
- Налайх дүүрэг Политехник коллеж
- Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль
- Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд очно.
Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.
Зочин · 2024/10/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono