Нийслэл хотод өнөөдөр хоёр байршилд зам засварын ажил эхлэх юм байна.

  1. Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 23:00 цагаас аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  2. Нарны зам буюу Улаанбаатар Төмөр Замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, аравдугаар сарын 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны  06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.

зураг

 

Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.