Ирэх сарын 1-нээс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана
2024/10/17
2024 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгахаар болжээ.
Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Зайсангийн гүүрийг шинэчлэх, хос болгох ажил хийгдэж байгаа. Энэ хүрээнд 2023 онд баруун талын шинэ гүүрийг барьж, ашиглалтад оруулсан. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгаж, шинээр барих бэлтгэл ажлыг хангаж байна.
Зайсангийн гүүрний хөдөлгөөнийг хаасан үед тухайн бүсийн иргэдийн бохир усны шинэ шугамыг холбоно. Үүний дараа хуучин гүүрийг буулгах юм.
Хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны долдугаар сарын 10-ныг хүртэл хаана. Энэ хугацаанд шинээр ашиглалтад орсон гүүрийг сөрөг хөдөлгөөнтэй болгоно" гэж мэдээллээ.
Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай болжээ.
Харин шинэ 225 метр урт гүүрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан билээ.
Зочин · 2024/10/20
SERELN80955877XANTL SEKSYGR
Зочин · 2024/10/17
ANUSN80955877