НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ
2024/10/29
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог.
Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 29-нд иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгож байсан юм. Харин энэ удаад 1,292,257 иргэнд 91,749,394,152.42 төгрөгийг олгоно. НӨАТ-ын буцаалтаар дараах авто тээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоор төлөх хүсэлт хүлээн авах хугацаа өчигдрөөр (2024.10.27) дуусгавар болжээ.
Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Сангийн яам мэдээллээ.