Монголын Хүний Төлөө Намын дарга, хуульч Х.Бат-Ялалт, Бүгд Найрамдах Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Зоригоо нар мэдээлэл хийлээ.

Тэд 11 дүгээр сарын 26-нд цуглаан зохион байгуулах бөгөөд мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцэд хандах ажээ.

Энэ үеэр Х.Бат-Ялалт: "Бид үр дүн гарах органик цуглааныг зохион байгуулахаар ажиллаж байна.Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт гээд заачихсан. Эх орондоо эзэн байх үгүй нь бид нараас шалтгаална. Гэтэл өнөөдөр энэ хэдэн хулгайч нар "Одоо юу ч хийгээд нэмэргүй. Олигархиудыг дийлэхгүй. Залуучууд нь гадагшаа явчихсан" гэдэг цуурхал, яриаг өөрсдөө албаар тарааж байна. Гадагшаа яваагүй залуучууд зөндөө байгаа шүү дээ. Сонгуулийн дүнг та бүхэн хар. Нийт сонгогчдын 68 хувь нь МАН-д саналаа өгөөгүй шүү дээ. Монголын дийлэнхи олонхи ард түмэн МАН-ыг зөвшөөрөхгүй байгаа гэсэн үг. Ард нийтийн санал асуулга явуулж, МАН-д итгэх үү? үгүй юу? цаашид итгэх үү? үгүй юу? гэдгээ шийдье. МАН болохоо байлаа шүү дээ." гэв.