"Ухаа Худаг" ордыг MCS группэд эзэмшүүлсэн Засгийн газрын шийдвэрийг хууль бусаар гаргажээ
6 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө:
-Ерөнхий сайдын 2025 оны 32-р захирамжаар Стратегийн ач холбогдол бүхй Тавантолгойн чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудалд үгнэлт дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан.
Өнөөдөр бид энэ ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газар холбогдох шийдвэрээ гаргасан. Ажлын хэсэг олон асуудлыг судаллаа.
Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гэрээ байгуулжээ. Энэ гэрээг хууль бусаар байгуулсан тул “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” гэх гэрээг хүчингүй болгох Засгийн газрын тогтоол гаргана.
Учир нь энэ гэрээ Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулийг тус тус зөрчжээ.
Гэрээг 2008.03.21-ний өдөр байгуулжээ. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гарган, “Энержи ресурс”-ын эзэмшиж байсан талбайг стратегийн орд газарт хамруулжээ. Гэвч жилийн дараа Үйлдвэр худалдааны сайд гэрээ хийсэн байна. Үйлдвэр худалдааны сайдад гэрээ хийх эрх байгаагүй.
2008 онд Үйлдвэр худалдааны сайд "Энержи ресурс" ХХК-тай гэрээ байгуулан, энэ ордыг 100 хувь хувийн компанид эзэмшүүлжээ. УИХ-ын 2007 оны тогтоол биелээгүй байна. Энэ тогтоолыг биелүүлэх нь Засгийн газрын үүрэг мөн. Шалгах ёстой нөхцөл байдлууд тодорлоо. Анх энэ лицензийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан авсан байж болзошгүй. Энэ хүн Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Энэ шийдвэрийг сайд биш УИХ гаргах ёстой. Учир нь стратегийн орд юм. Өнөөдрийг хүртэл энэ гэрээг ажлын хэсгийнхэн яамны болон АМГТГ-ын архиваас хайгад олоогүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архиваас бид гэрээг олоогүй. Засгийн газрын тухайн үеийн тэмдэглэлийг уншихад "Ухаа Худаг"-ийн ордын хэдэн хувийг төрд эзэмшүүлэх талаар эргэж Засгийн газарт мэдэгдэх үүргийг Үйлдвэр худалдааны сайдад олгожээ.
Энэ бол Эрүүгийн гэмт хэрэг мөн. Гэхдээ би шүүхийн өмнөөс ярьж болохгүй. Яагаад энэ асуудлыг 17 жилийн турш огт хөндөөгүйг мэдэхгүй байна. Ярих ч сонирхолгүй байжээ. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан сайд асанд заавал хариуцлага тооцно. Ордод хөрөнгө оруулчихсан юм, үйлдвэр байгуулчихсан юм гээд энэ асуудлыг өнгөрөөж болохгүй.
Тэнд аж ахуйн үйл ажиллагааг одоо ч явуулж байна. Би төрийн албан хаагчийн алдаатай, Эрүүгийн хэрэг үүсэх хэмжээний үйлдлийн талаар ярьж байна. Түүнээс хөрөнгө оруулсан, хувийн компанийн талаар дүгнэхгүй. Бид "Энержи ресурс"-тай хэлэлцээ хийнэ.
Бид энэ асуудлыг УИХ-д оруулан хэлэлцүүлнэ. УИХ тогтоол гаргасан бол Засгийн газар биелүүлэх үүрэгтэй, хууль тогтоомж хэрэгждэг байх ёстой.
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono
Зочин · 4 цагийн өмнө
DYYDLGR VAWALDI80955877
ZOCHIN · 4 цагийн өмнө
ER N BOL HURUNGU ORUULSAN GEED BGAA MCS CHINI AVILGACHIN...ERH UGSUN SAID ENE TER CHINI UGSUNIIG N TOHIROLTCOOD AVCH UGSUN N OILGOMJTOISHUUDEE MONGOLD. HUULIIN DAGUU GEED L UMHII AMAARAA HUTCDAAD L BGAA BIZDEE.....ICHDEGGUI SHIREN NUURTENGUUDED HUULI UILCHLEH BOLOVUUDAA....
Зочин · 6 цагийн өмнө
XALYYN SEKSDMEER80955877
Зочин · 6 цагийн өмнө
TSAGAAR80955877UILCHLGE
Зочин · 6 цагийн өмнө
XALYYTSSN SEKSDEX80955877
Зочин · 6 цагийн өмнө
DYYDLGN80955877ANUSDD
Зочин · 6 цагийн өмнө
SEKSEER XUSLEER80955877VANAGLMR