Төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд Хятадын талаас төгрөгийн ханшинд онцгой анхаарах шаардлага тавьжээ
4 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Энэ төсөлд оролцож байгаа БНХАУ-ын компани бол технологи өндөртэй, үйлдвэрлэлийн туршлага сайтай компани юм. Монгол улсын холбогдох яам, тамгын газрууд энэхүү төслийн барилгын ажлыг саадгүй явуулах бүх зөвшөөрлийг гаргаж ажиллана гэж найдаж байна. Монгол, Хятад улсын хамтын ажиллагаанд та бүхэн итгэлтэй байгаарай гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуан онцоллоо.
Хятадын талаас Монголын төгрөгийн ханшны уналтаас болж их хэмжээний хохирол амсаж байгаа учир гэрээ хийхдээ ханшны алдагдлын асуудалд онцгой анхаарах шаардлагыг тавьсан байна. Харин манай талаас ажил гүйцэтгэх явцад 30-аас доошгүй хувийн ажлыг Монголын компаниудаар гүйцэтгүүлэх үүрэг хүлээлгэсэн байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Хоёр тал харилцан ашигтай гэрээ хийсэн. Аль нэгэнд нь давуу эрх олгоогүй. Нүүрсний үнэ өсөхөд зарах үнэ өснө. Буурахад дагаад л буурна. Урд хөршдөө нүүрсээ зарахгүй бол хэдэн жилийн дараа үнс болно. Цаашид нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулах гаднын нэг ч орон байхгүй болно.
Түүнчлэн Засаг солигдсон ч залгамж халаатай байж энэ гэрээ үргэлжилнэ. 70 жилийн дараа хийгдэх гэж буй хоёр дахь хил холболтын төмөр замыг нураавал Монголын эдийн засаг л хохирно" гэв.
Зочин · 4 цагийн өмнө
BOOB XXNO80955877