Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ирэх дарамт тогтворгүй байх эрсдэлтэй
өчигдѳр

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-Энэ онд Монголын эдийн засаг ямар байх вэ. Боломжийн жил байх уу, эрсдэлийн жил байх уу?
-Ер нь манайх уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай орон. Тэгэхээр 2026 он бол цэвэр уул уурхай, нүүрс, зэс, алт гээд гурван түүхий эдээс илүү шалтгаална. Энэ жил олон улсад тодорхой бус байдал нэлээд өндөр учраас алтны үнэ өндөр байх магадлалтай байна.
Алтны экспортоо дэмжих юм бол нүүрснээс илүү өгөөжтэй. Ковидын үед алт бидэнд илүү хэрэг болж байсан даа. Экспортын 50 хувь нь алт байсан. Тэр үүднээс харах юм бол одоогийн Засгийн газар экспортын орлогыг яаж өсгөх вэ гэдэг чиглэл рүүгээ ажиллах хэрэгтэй. Нөгөө талдаа нүүрсний үнэ төдийлөн өсөхөөргүй байна. Тоо хэмжээний хувьд бид өсөлт хийлгэх шаардлага өнөө жил байна. Тэгэхээр 2025 онд тоо хэмжээг өсгөсөн ч гэсэн нүүрсний үнэ уначихсан байсан үед экспортын орлого, төсвийн орлого тасрах гээд эрсдэлүүд үссэн шүү дээ. иймэрхүү нөхцөл байдлыг одооноос үүсгэхгүйн тулд ялангуяа экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэл рүү Засгийн газар ажиллах ёстой гэж харж байна. Тэгэхгүй бол гадаад зах зээл талдаа нэлээд тодорхой бус байдал үүсчихээд байна.
Дотоод талдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ирэх дарамт, улс төрийн эдийн засагт явуулж буй бодлого тогтворгүй байх эрсдэлтэй. Гэхдээ томоохон эрсдэл байхгүй учраас энэ онд эдийн засаг өсдгөөрөө өсөөд явна гэж харж байна.
-Инфляции иргэдийн амьдралд хамгийн их дарамт учруулж байна. 2026 онд үнийн өсөлт тогтворжих бодит боломж бий юу?
-Мэдээж инфляции сүүлийн хэдэн жил 9-10 хувийн хооронд яваад байна шүү дээ. Тэр хэмжээгээрээ 2025 онд үнийн өсөлтийн голлох хувь бол төрийн оролцоотой бараа бүтээгдэхүүнээс илүү хамааралтай байлаа. Тэрэнд нь эрчим хүч, шатахуун зэрэг орж байгаа. 2026 онд ч төрийн оролцоотой эдгээр бараа бүтээгдэхүүний нөлөө харьцангуй багасах байх гэж найдаж байна. Мөнгөний бодлого нэлээд хатуу яваад байна. Тэр үүднээсээ зээл гаргалт нэлээд саарчихсан. Иймд үнийг өсгөөд байх эрэлтийн хүчин зүйл эрэлтийн талдаа гайгүй гэж харж байна. Өсгөх нэг хүчин зүйл нь төсвийн өндөр зардлаар дамжиж гарч ирэх магадлалтай гэж харж байна л даа. 2026 онд Монголбанкны бодлогын хүү өндөр хэвээр хадгалагдана. Дээрээс нь төсвийн орлого бүрдүүлэлт асуудалтай байгаа учраас эрэлт талын дарамт бага байгаа байх. Нийлүүлэлт талдаа инфляци бол шатахууны үнэ хомсдох ч юм уу. Сая 2025 онд хэд хэд үүслээ шүү дээ. Иймэрхүү асуудлуудаас болж нийлүүлэлтийн талдаа инфляци үүсэх эрсдэлүүд байгаа. Тэр үед бол цэвэр Засгийн газрын бодлогоос хамаарсан зүйл болоод хувирчихаж байна л даа. Нөгөө талдаа нийлүүлэлтийн гаралтай инфляци хаваржилт ямар болохоос ихээхэн хамаарна. Хавар нэлээд зуд турхантай болох юм бол нийлүүлэлтйн талд мах, хүнсний ногоо, гурил зэрэг бараа бүтээгдэхүүн дээр улирлын чанартай нөлөө хэр байна гэдгээс хамаарах болов уу. Ерөнхийдөө жил бүр инфляци өндөртэй, ханш уналттай, татвар буурахгүй яваад байхаар орлого хэчнээн өслөө ч гэсэн ямар ч нөлөөгүй болчихоод байна л даа. Жишээ нь, сая он гараад эмч багш нарын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмлээ. Үүгээрээ улстөрчид пиар хүчтэй хийж байна шүү дээ. Гэтэл яг үнэндээ энэ өсөлт төсөвт үзүүлж байгаа дарамт юм уу, эдийн засагт үзүүлж байгаа нөлөө нь бага. Пиар нөлөө нь өндөр юм шиг ороод ирж байгаа учраас эргээд аж ахуйн нэгж эрхлэгчдэд үнээ өсгөе гэдэг хүлээлтийг үүсгээд байгаа нь маш том асуудал байна.
-Монгол төгрөгийн ханш унасаар ирлээ. 2026 онд ханшийн эрсдэлийг бууруулах бодит гарц юу байна вэ?
-Ер нь манайх шиг хөгжиж буй оронд ханшийн эрсдэл байнга байдаг. Долларын эсрэг ханш сулрах эрсдэл байнга байж байдаг. Ялангуяа Монголбанк ч юм уу, төрийн байгууллагууд нь ханш сулрах ёстой гэдэг итгэл үнэмшил байдаг учраас хэцүү. Ханшийг огцом барья гэж байгаа юм биш. Мэдээж монгол төгрөгийн ханш долларын эсрэг чанга байх боломжийг бүрдүүлж байж хэрэглээний эдийн засагтай оронд өмч хөрөнгө нь үнэгүйдэхгүй, үнийн өсөлтөд идэгдэхгүй амьдрах боломжтой. Тэгэхээр бодлогын түвшинд ам.долларын ханшийг яах вэ гэдгээ ойлгох ёстой.
-2026 оны улсын төсөв бодит эдийн засгийн нөхцөлд хэр нийцсэн гэж үзэж байна вэ. Төсөв эдийн засгийг дэмжих үүргээ биелүүлж чадах уу. Эсвэл дарамт үүсэх үү. Энэ оны төсөвт тодотгол хийх ёстой гэж зарим судлаачид дуугарх боллоо...
-Ирэх жилүүдэд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулиуд болно. Хоёр жил дараалаад сонгууль болно. Тэрний өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа мэдээж төсвийн сахилга бат нэлээд сул байх төлөвтэй байна. Төсвийн алдагдал өндөртэй жилүүд биднийг хүлээж байна л даа. 2026 оны төсвийн хувьд УИХ нэлээд оройтож баталсан. Дээрээс нь эрүүл мэнд, боловсрол гээд салбаруудад төсөв нэмсэн ч нөгөө талдаа татварын багц хуулийн шинэчлэл зэрэг нь шингээгүй. Иргэд, аж ахуйн нэгж дээрээ үүсч байгаа татварын ачаалал өмнөх жилүүдтэйгээ ижилхэн байхаар төсөв зохиогдсон л доо. Санаж байгаа бол, Сангийн сайд 2025 онд төсөвт ямар ч асуудал үүсгэхгүй, ямар нэгэн байдлаар хэвийн явна гэсэн. Харамсалтай нь төрийн сангийн данс оны эцэст хоосорсон. Иймэрхүү нөхцөл байдал дахин үүсч болзошгүй. Тэгэхээр төсвийн тодотгол дахин орох магадлалтай гэж харж байна л даа. Түүхий эдийн үнэ, тоо хэмжээгээ зөв таамаглах, тэрнээсээ татварын орлого төвлөрүүлэлтээ зөв бодох ёстой. Гэтэл саяны тохиолдолд хэтэрхий өөдрөгөөр орлогоо таамаглаад, зардлуудаа өндөр тавиад, тултал нь гаргаад явж байтал 2025 оны хоёрдугаар улирлаас төсвийн орлого бүрдэж эхлээгүй. Ингээд тэр их гаргасан зардлуудаа нөхөхийн тулд оны сүүлчээр аж ахуйн нэгжүүдээ "ноолж" байна шүү дээ. Зарчмын хувьд ингэж буруу яваад байна. Иймд 2026 оны төсөв дээр энэ эрсдэлүүд үүсэх байх. Төсвийн тодотгол дахиж орох болов уу. Нөгөө талдаа төсөв орлогын дахин хуваарилалт хийх ёстой.Үүүнийгээ бид эргэж харах хэрэгтэй. Жишээ нь, төсвийн урсгал зардал талдаа төсвийн бүтэц хэтэрхий данхар байна. төсвийн хөрөнгө оруулалт талдаа харах юм бол төслүүдийн үр ашиг ямар байгаа юм бэ. Гуравдугаарт, эрүүл, мэнд боловсрол гээд хүнээ бодсон салбарууд руугаа хэр нөөц зарцуулж байгаа вэ. Янз бүрийн бодлого нь хавтгайрсан халамж гэхээсээ илүү зорилтот бүлэг рүү нь чиглэсэн орлогын дахин хуваарилалтыг хэрхэн хийж байгаа юм бэ. Эдгээр асуудлыг олон жил ярьж байна. Монголын эдийн засгийн онцлог нь улс төрийн эдийн засаг болчихсон. Иймд улс төрийн томоохон шийдвэрээс хамаараад тухайн эдийн засаг руугаа бодлого нь хэрэгжихдээ хэтэрхий популист талдаа, судалгаа шинжилгээгүй явчихаар гайг нь жилийн жилд үүрээд явж байна шүү дээ.
-Дэлхийн геополитикийн хурцадмал байдал 2026 оны Монголын экспорт, хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?
-Дэлхийн геополтикийн тодорхой бус байдал мэдээж түүхий эдийн үнэ дээр хүчтэй нөлөөлөх байх. Үүнд альтернатив хөрөнгө оруулалтуудыг баримталж явах нь чухал. Нэг талдаа үнэ өсдөг хөрөнгө оруулалтууд хийх. Нөгөө талдаа үнэ буурч байх үед нэг нь өсдөг байх хөрөнгө оруулалт хийж байж альтарнатив хөрөнгө оруулалтын сонголт болчихоод байгаа юм. тэгэхээр манай түүхий эд дээр харах юм бол хэчнээн нүүрс, зэс уналаа гэхэд эсрэгээрээ алт өсч байгаа учраас бид энэ боломжийг зөв ашиглаж, экспортын орлого бууруулахгүй байх хэрэгтэй. Нөгөө талдаа зэс, нүүрсний үнэ өслөө гэхэд алтны үнэ эсрэгээрээ унадаг ч юм уу. Иймэрхүү циклийг бид экспортын орлого дээрээ ашиглах ёстой. тэгэхгүй бол одоогийн тодорхой бус байдал хятад, орос гээд геополитикийн том оролцогч улсуудын дунд байгаа манай улсад янз бүрээр ирэх магадлалтай. Эхнийх нь түүхий эд. Хоёр дахь нь стратегийн түүхий эд болох шатахууны хомсдол үүсдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдэд манай Засгийн газар одооноос төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай.
-Томоохон төслүүд энэ онд хэрэгжих боломжууд бий юу?
-ДНБ жил бүр таван хувиар өсч байгаа. жил болгон бид бялуу үйлдвэрлэдэг. Тэр нь таван хувиар өсгөөд байна гэсэн үг. Тэр бялуунаас хэн хэдэн хувьтай хүртэж байгаа нь чухал. Бялуу нь таван хувь өсчихсөн байхад тэрнээс уул уурхай түүнийг дагасан худалдаа, тээврийн салбар хамгийн ихийг хүртэх байх. Дараа нь үйлчилгээний салбар ордог ч юм уу. Ингээд төрөөс хамааралтай эрүүл мэнд, боловсролын салбарууд эндээс яаж хувь хүртэх вэ гээд явна л даа. тэр салбарт хэр их хэмжээний мөнгө эргэлдэж, бялууны аль хэсгийг авна, тэрнээс хамаараад иргэдийн бодит орлого өсөх боломж нь бүрдэнэ. Зарлага өсч байгаа гэдэг бол нэг талдаа иргэдийн зээл нэмэгдсэн, татварын ачаалал өндөртэй, олон жил дараалан хоёр оронтой явсан инфляци зэрэг нөхцөл байдлууд туйлдаа хүрч тогтворгүй болж байна шүү дээ. тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бодохоор зарлага өснө гэхээсээ илүү худалдан авах чадвар буурч байгаа учраас илүү таатай амьдрах боломж багасч байна гэсэн үг.
М.МӨНХЦЭЦЭГ
ӨДРИЙН СОНИН







Зочин · 20 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
ER XUNI ANUSN NUXN XELEERE GOE DOLOOJ TOMSGN XUSNEER DOLOON80955877
Зочин · өчигдѳр
SADARTLA SHAALGI80955877XUCHINDI
Зочин · өчигдѳр
ANUSDI AL SEKSEER BIEE UNELLEED80955877BOOB XXNO BOOW DOLOOJ