Малчид иргэдэд зориулсан мэдээ:  

10-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байх боловч, 11-13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2026 оны 01-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -3…-8 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -8…-13 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.