Энэ сарын 21-ний өдөр хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна
1 цагийн өмнө

Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр,
- 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
- 17-18-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
"22-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна"
Агаарын температур:
-
16-21-нд ихэнх нутгаар хүйтэн хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -34...-39 градус,
- Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -14...-19 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -19...-24 градус,
- бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна.
- 22-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: 16-21-нд хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор -36...-41 градус, бусад хэсгээр -30...-35 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч бага зэрэг суларна.






