Эрүүл мэндийн салбараас найман гавьяат төрлөө
2014/01/29
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Арван долдугаар жарны “Ялгуусан” хэмээгч модон морин жилийн босгон дээр эрүүл мэндийн салбараас найман гавьяат төрлөө.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Төрийн дээд цол тэмдгээр энгэрээ мялаалгасан гавьяатуудаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Мөн эдгээр эрхэмүүдийг алдаршуулж яамны “Хүндэт дэвтэр”-т бичсэн гэрчилгээг гардуулан өглөө.
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын төвийн эрхлэгч Сономын Коля, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Урианхайн Оргил, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Даваасамбуугийн Цэдэнхүү, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Бямбаагийн Цэдэнхорол нар,
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн ахмад багш Сүхийн Хандсүрэн, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн Зөвлөх эмч Гүрсэдийн Батчулуун нар,
Монгол Улсын гавьяат багш цолоор Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн биохимийн багш Доржхүүгийн Энэбиш тус тус шагнагджээ.