Гадаад хаягтай газруудыг торгуулъя Засаг дарга нараа
2014/09/09
Улсынхаа нийслэл Улаанбаатарынхаа гудамжаар явахад нэгэн эмгэнэлтэй дүр зураг эрхгүй харагдана. Монголдоо яваад байна уу? гадаадад яваад байна уу гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Улаанбаатарт англи, хятад, араб, Франц хаягтай газрууд байх бөгөөд тэднийг энэ алдаагаа зас гэдгийг төрийн болон төрийн бус байгууллага удаа дараа шаардсан гэж байгаа.
Уг нь хууль, журмаараа албан байгууллагын хаяг нь Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболдын 2003 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 102 тоот захирамж гарч, албан байгууллагын хаягийн стандартыг тогтоож, түүндээ “... монгол хэл дээр кирилл үсгээр бичнэ. Хэрэв хаяг нь монгол, гадаад хэл дээр зэрэг бичигдэх бол гадаад бичгийн хэмжээ монголынхоос хоёр дахин бага байна” гэж тодорхой зааж өгсөн байдаг. Мөн 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр шинэчлэгдсэн Худалдаа үйлчилгээний журмаар худалдаа үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй, стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг цагийн хуваарийг монгол хэл дээр, крилл үсгээр бичиж, ил тод харагдахуйц газар байршуулсан байна хэмээн зааж өгсөн байна. Үүнийг нь дүүргүүдийн ЗДТГ дэргэдэх Худалдаа үйлчилгээний зөвлөл хариуцан ажиллах ёстой гэж байгаа.
Тэдгээр нөхөд ажлаа муу хийж байгаагаас өнөөдөр гадаадууд эх оронд минь дураараа дургиж байгаа нэг жишээг та харж байна.
Тухайлбал энэ газар ийм хаягтай өчнөөн удаж байгаа. Харааж байгаа, ерөөж байгаа нь мэдэгдэхгүй энэ газрын хаягыг Баянзүрх дүүргийнхэн солиулчихаж чадахгүй л байгаа юм. Мөнгө төгрөг авсан юм уу, ажлаа мэдэхгүй байгаа болоод ингээд гадаад хаягыг удаагаад байгаа нь ойлгомжгүй. Яг ийм жишээ нэг биш нилээн хэдэн газарт байгааг энд онцлох нь зүйтэй болов уу.
Миний, таны, бидний эх оронд ажиллаж, амьдарч байгаа л бол Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмыг баримтлах ёстой байдаг. Төрийн болон төрийн бус байгууллагуудад ажил нэмж байгаа энэ гадаадуудад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх цаг болсон юм биш үү?
Нөгөө талаас дүүргүүдийн ЗДТГ дэргэдэх Худалдаа үйлчилгээний зөвлөл цалингаа авч байгаа бол ажлаа олигтой хийх хэрэгтэйг сануулж байна.
Бид эх орондоо ийм энгийн зүйл дээр сэтгэлгүй, зүтгэлгүй хандаж байхад харийнхан манай хууль, журмыг баримтлах нь юу л бол... Эх орондоо эзэн нь байж, хууль, журмын хэрэгжилтэд анхаарч ажилламаар байна.
А.Баярмаа
Зочин · 2014/09/12
Chamaig uuriichin gadaad ug useg surag gj udii boltol suraagui ****oor chin bailgaad baigaa n hehe
Зочин · 2014/09/11
Hezee ch solij chadahgui.yagaad gevel darga nar chini hahuul avchihsan.manai dotor humuus uuriinhuu bichgeer bichnee
Зочин · 2014/09/11
Hezee ch solij chadahgui.yagaad gevel darga nar chini hahuul avchihsan.manai dotor humuus uuriinhuu bichgeer bichnee
èðãýí · 2014/09/11
ìºíãºí ã¿¿ð ãýæ ìºí㺠ãóéâóóëàãûí ãàçàðûí äýýð õÿòàä ¿ñýãýýð þó ÷ ãýæ áè÷ñýí þì á¿¿ ìýä, òýðèéã áîë àâ÷ õàÿòààð þì íýã ë õÿòàä áè÷èãýýð þì áè÷ýýä ýõýëáýë òýãýýä ë áè÷ýýä çîãñîõã¿é áàãà äýýð íü õÿòàä ãýñýí ¿ë á¿òýõ þìèéã òàñëàí çîãñîîõ õýðýãòýé.
Зочин · 2014/09/11
Hunii muud durtai ****r vee ene setguulch yarshig bnaa zugeer mongold businessiig yeruus demjikhgui daraad l bn tegeed yahuu torguulsin mungu ni nuguu huvalz nariin karmaand orohuu aan
Зочин · 2014/09/11
колончлогдож байгаа улс орон колон орныхоо хэлээр хаягжуулдаг юм гэнэ л ээ гэж урьд цагт сонсож байсан юм гэтэл манай улс өөрсдийнхөө хуулийн зөрчин байж гадаад хэлээр хаяг хийх нь соёлтой болох гээд соёл ******тайгаа харуулж байгаа юм биш үү орчин үеийн боловсрол өндөр залуучуудаа худалдаачид аа эх орончдоо албан хаагчдаа гадаадын пүүс компани байгуулага хамтарсан үйлдвэрийн эзэд минь ээ онцгойлон анхаарна уу?
Зочин · 2014/09/11
Монголд биш хужааад байгаа юм шиг ямар ******хай юм бэ? Даварсан ****** хужааа нарыг даврааж болохгүй ээ. Наад арзайсан ****** балай хаягыг нь яаралтай авч хаях хэрэгтэй.
Зочин · 2014/09/11
Зүйтэй. City toilet гэх зэргийээс эхлэе.
Зочин · 2014/09/11
ZOOMLION үйлдвэрийн албан ёсны дистрибьютор МонМач ХХК нь Автокран 12, 16, 20, 25, 30 ,50 тонн , Цамхагт кран, Бетон зуурмагийн үйлдвэрийг байнга худалдаалж байна. Баталгаат хугацаа, засвар үйлчилгээ, Сэлбэг Хангамж, Мөн Автокраны түрээсийн үйлчилгээ. Утас 99081752
Hoid-Goid · 2014/09/11
Үнхээр зөв санаа,Энэ олон үйлчилгээний газаруудын хаягыг өөрчлүүлэх хүн нь тэр зөвшөөрөлийг өгдөг, сунгадаг хүн л өөрчлүүлэх ёстой.Хэрэвээ тэр нөхөр ажилаа хийж чадахгүй бол яаралтай ажилийг нь өөр хүнд өгч хаяг тэр хазгай муруй бичэгийг устагуул.Манай нийслэл,Дархан уул аймаг,Эрдэнэт ерөөс бүх аймгийн төв,Баян-Өлгийгөөс бусад нь гадаадын гацаа суурин мэт л харагддаг болсон шүү дээ
Зочин · 2014/09/10
Баярллаа их зөв сэдэв хөндсөн байна ажлын амжилт хүсье
Зочин · 2014/09/10
Баярллаа их зөв сэдэв хөндсөн байна ажлын амжилт хүсье
Зочин · 2014/09/10
Баярллаа их зөв сэдэв хөндсөн байна ажлын амжилт хүсье
Зочин · 2014/09/10
хянадаг журамладаг нөхдүүд нь ажлаа хийж чадахгүй бол солиоч дээ эсвэл ардчилсан намд иймхэн ажил хийчих нөхдүүд олддоггүй юм уу
Зочин · 2014/09/10
tatar avii zov sanaa bna
cvk · 2014/09/10
зөв татвар авдаг байя
Зочин · 2014/09/10
Oros tech conhnii uildver:-Vakuum conhnii yalaa shumuulin sohoj huraagddag,shuurtei toroo 9 sariin 13 hurtel hyamdruulj bna.Une:huvantsar hureetei ni 20000-25000-30000tog,tomor hureetei ni 35000tog bolloo.Batalgaa 3jil.Ta buhen amjij zahialaarai.Utas:95000020,95050020
Пүүжий · 2014/09/10
Гадаад нэрийн татвартай болоё дарга нар аа? Тухайлбал Байгууллагын нэр хаяг, Үйлчилгээний газрын нэр хаяг, Хамтлаг уран сайханы, Барилга байшинийн, Реклам зар сурталчилгааны гэх мэтээр ялган татвар ноогдуулж байя.