Өнөөдөр 10-15 цагийн хооронд зам хэсэгчлэн хаана
2014/10/17
"Спортлог Улаанбаатар" өдөрлөг өнөөдөр болно. Өдөрлөгийн хүрээнд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан зохион байгуулах ажээ. Тиймээс Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруугийн гудамж замын хөдөлгөөнийг өнөөдөр 10-15 цагийн хооронд хэсэгчлэн хаахаар болсон байна.
Унадаг дугуйн тэмцээн нь Чингисийн талбай - Цэцэг төв – Улсын их дэлгүүр - Баруун дөрвөн зам гэсэн маршрутаар үргэлжилнэ. Дугуйчид буцаж эргэхдээ Улаанбаатар их дэлгүүр - Цэцэг төв - МУБИС - Бөхийн өргөө - Зүүн дөрвөн зам гэсэн маршрутаар зорчино. Дугуйн тэмцээний бариа нь Зүүн дөрвөн зам.
Харин бүх нийтийн гүйлтийн тэмцээн нь Чингисийн талбай - Цэцэг төв - Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвар - Засгийн газрын ордны арын зам - ШУТИС-ийн уулзвар - МУБИС - Чингисийн талбай гэсэн маршрутаар зохион байгуулагдах бөгөөд зам, зорчих хэсгийг тухай бүр зохицуулан хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Иймд жолооч, зорчигч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, хааж буй замуудыг сонгож зорчихгүй байх, уралдаан тэмцээнд оролцогчдод хүлээцтэй хандахыг Замын цагдаагийн газраас уриалж байна.
hermes computer bag · 2014/11/27
cheap wholesale hermes Өнөөдөр 10-15 цагийн хооронд зам хэсэгчлэн хаанаhermes computer bag http://www.swooxy.com/content_2006/hermes-computer-bag-hermes-her-bag.html
【マーキュリアル ヴェイパー】Cロナウド、ドログバのサッカースパイク ナイキ マーキュリアル ヴェイパー 8 Nike Mercurial… · 2014/11/26
サッカー スパイク Өнөөдөр 10-15 цагийн хооронд зам хэсэгчлэн хаана【マーキュリアル ヴェイパー】Cロナウド、ドログバのサッカースパイク ナイキ マーキュリアル ヴェイパー 8 Nike Mercurial… http://soccerbuy.jp/catalog/products/index?products_id=223