цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/10/22
2014 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Төвийн нутаг болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус орчим, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.