ДНБ 7.0 хувиар өслөө
2014/11/05
ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2014 оны эхний 9 сард 11093.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар өслөө. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 15.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбарынх 15.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
ДНБ-ий 7.0 хувийн өсөлтийн 5.0 пунктийг уул уурхай, олборлох салбар, 1.8 пунктийг хөдөө аж ахуйн салбар, 1.8 пунктийг үйлчилгээний бусад салбар хангасан байна. Уул уурхай, олборлох салбарын хувьд зэсийн баяжмалын олборлолт 38.0 хувь, алтных 10.9 хувь, газрын тос 50.2 хувь, төмрийн хүдрийн баяжмал 2.1 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөллөө.
* Урьдчилсан гүйцэтгэл
ДНБ, оны үнээр 2014 оны эхний 9 сард 16517.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 18.8 хувиар өслөө.
Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2014 оны эхний 9 сард 15847.3 тэрбум төг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 11150.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс оны үнээр 2271.3 тэрбум төг буюу 16.7 хувь, зэрэгцүүлэх үнээр 760.0 тэрбум төгрөг буюу 7.3 хувиар өслөө.
* Урьдчилсан гүйцэтгэл
ДНБ-д эцсийн хэрэглээ 73.6 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 32.6 хувь, цэвэр экспорт (-6.2) хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс эцсийн хэрэглээ 3.8 пункт, цэвэр экспорт 17.0 пунктээр өсч, харин хөрөнгийн нийт хуримтлал 20.8 пунктээр буурсан байна.
hermes laptop bag · 2014/11/26
hermes replica handbags birkin ДНБ 7.0 хувиар өслөөhermes laptop bag http://www.gravlunde.dk/images/hermes-birkin-bags-for-sale-hermes-laptop-bag.html
【アディピュア】ランパード、内田篤人のサッカースパイク アディダス アディピュア IV adidas adiPURE 4 TRX FG 赤… · 2014/11/26
マーキュリアル ヴェイパー 通販 ДНБ 7.0 хувиар өслөө【アディピュア】ランパード、内田篤人のサッカースパイク アディダス アディピュア IV adidas adiPURE 4 TRX FG 赤… http://soccerbuy.jp/catalog/products/index?products_id=123