Ирэх онд тусгай зориулалтаар 15 аймгийн 40 агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн угалз 40, тэх 60, халиун буга 15, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10 толгойг агнуулахаар тогтлоо. 2015 онд ан амьтны нөөц ашигласны төлбөр болж  орон нутагт очих 2,1 тэрбум төгрөгийн 50-иас доошгүй хувийг байгаль хамгаалах,  ан амьтан өсгөн үржүүлэх ажилд  зарцуулах журамтай.

Улсын хэмжээнд 58 агнуурын бүс нутгийг 11 ААН, байгаль хамгаалах иргэдийн 2 холбоо, 10 нөхөрлөл, орон нутгийн 6 ТББ менежментийг нь хариуцан ажиллаж байгаа юм.

Сүүлийн үед зэрлэг ан амьтны тоо толгой өсч байгаа бөгөөд нийт 6000 гаруй аргаль угалз, 12 000 орчим янгир ямаа байна.