Оюу толгойн Баяжуулах үйлдвэрт гарсан галын хохирлын хэмжээ тодорхойгүй байна
2014/12/03
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу толгойн Баяжуулах үйлдвэрийн бутлуурын хэсгийн 4 дүгээр давхарт 2014.12.03-ны өдрийн 17:55 цагт гал гарсан байна. Гагнуур хийж байх үед оч үсэрснээс үүдэн гал гал гарсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Галыг тус үйлдвэрийн гал унтраах алба 20:25 цагт бүрэн унтраасан бөгөөд хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Гал гарсан шалтгааныг тогтоохоор Өмнөговь аймгийн Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэсүүдээс ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа ажээ.