О.Содбилэг гишүүн амралтаараа хүүхдийн давуу угаах болов
2013/02/03
УИХ-ын гишүүн О.Содбилэг амралтын өдрүүдэд завгүй нэгэн болжээ. Учир нь түүний гэр бүл шинэ гишүүнтэй болсон байна.
1 дүгээр сарын 29-нд гишүүний гэргий Э.Туул амаржин тэд 4,1 кг жинтэй охинтой болжээ. Сайн үйлсийн аян өрнүүлэгч хатагтай Туул өөрийн фэйсбуук хуудаснаа энэхүү баярт мэдээгээ найзуудтайгаа хуваалцжээ.
Содоо гишүүн аавын 7 хоногоо авч, охиныхоо өлгийний давууг гараараа угаагаад амралтаараа завгүй байгаа бололтой. Ямартаа ч шинэ гишүүнтэй болсон О.Содбилэгийн гэр бүлд аз жаргал хүсье.
С.Отгон