Г.Дэнзэнгийн сураг тасарснаар Я.Батсуурийн хувь заяа хүндэрлээ
2015/03/31
Би гадаад руу оргон зайлаагүй. Эрдэм сурч байна. Удахгүй очиж өөрийгөө буруугүй гэдгийг нотолно гэж алдарт захидал бичин илгээж байсан Г.Дэнзэн өнөөдрийг хүртэл алга.
Харин түүнийг иртэл Эрдэнэ Тавантолгой компанийн захирал Я.Батсуурь хоригдох нь гэсэн таамаг тодорхой болж байх шиг байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг гадаадаас ирэх хүртэл батлан даалтад гаргахгүй байж магадгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатны “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтгүй шилжүүлсэн, хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд төлбөрийг нь өгөлгүй завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа юм.
Тэгэхээр хүргэн Г.Дэнзэн эх орондоо ирж Я.Батсуурийг хорихоос чөлөөлөх сэтгэл, зүрх зориг байгаа гэдэгт эргэлзэж байна. Нэгэнт гадагшаа гараад явчихсан хүн эргэн ирж буруугаа хүлээх юу л бол.
Зочин · 2015/04/02
алтанхуяг их нүгэл идэж байна даа
Алтанхуяг л · 2015/04/01
АН-ын дарга, ерөнхий сайд байсан Алтанхуяг л энэ бүхний цаана байгаа. Алтанхуяг бол жинхэнэ луйварчин даа. Дандаа үл бүтэх хүмүүст эрх мэдэл өгч, тэд нараар мөнгө зувчуулдаг. Төрийн санд байгаад хэрэгт орж байсан Пүрэвсүрэн бол Алтанхуягийн шавь. Алтанхуягийг Ерөнхий сайд байхад зөвлөх нь байгаад мөнгө идээд одоо шүүхээр хэргээ шмйдүүлэх гэж буй Гансүх намынх нь бүлэг, Цэвэр агаар сангийн Хүрэлсүх мөн адил, хүргэн Дэнзэн нь энэ, оихн Саранзаяа нь Сангийн яаманд байгаад мөнгөний хэргээр ********ан байцаагдсан. Одоо юу болсон бүү мэд. Алтанхуяг далд ороогүй цагт Монголын улс төр цэвэршинэ гэж байхгүй.
Зочин · 2015/04/01
Хүргэн баньди Г.Дэнзэн чинь марг****** буюу 4-р сарын 2 нд ирнэ гээ биз дээ
Зочин · 2015/04/01
Хүргэн баньди Г.Дэнзэн чинь марг****** буюу 4-р сарын 2 нд ирнэ гээ биз дээ
Зочин · 2015/04/01
Хүргэн баньди Г.Дэнзэн чинь марг****** буюу 4-р сарын 2 нд ирнэ гээ биз дээ