Оюутолгой Монголд 30 сая долларын өрөө төлөхгүй болсныг ЕС эхний байдлаар мэдэгдэв үү?
2015/04/02
2015 оны Эдийн засагчдын чуулга уулзалт энэ өдрүүдэд болж байна. Уг чуулганыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг мэргэжилтнүүд анхааралтайгаар ажиглаж, дүгнэлж хийж эхэллээ.
Юун түрүүнд түүнийг ИТГЭЛЦЭЛ нэртэй чуулгандаа ИТГЭЛГҮЙүг хэллээ гэж олон нийт үзэж байна.
Нэгдүгээрт, тэрбээр Оюутолгойн ил уурхайн хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтаа шууд залгуулж чадаагүйн дийлэнх буруу нь бидэнтэй хамаатай гэдгээ тодорхой жишээгээр хэлсэн. Үүнийхээ дараа маш ноцтой мэдээллийг хийсэн нь “Дээрээс нь Рио Тинто компанийн Монголын засгийн газрыг буруутгасан ар, араасаа цуварсан мэдэгдлүүд, биднийг буруушаасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна дотны олон хувь хүмүүс мэдээ, мэдээлэл бэлтгэн тараасан нь нөлөөлсөн” гэх өгүүлбэр байлаа.
Энэ бол Монгол улсын Ерөнхий сайд Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинтод итгэх итгэлгүй болсны илрэл. Рио Тинто компани нь Монголын Засгийн газрыг гадны хэвлэлүүдээр төлбөр төлж муулуулж байсан талаарх мэдээлэл хэдэн сарын өмнө цацагдсан.
Үүнийг битүү утгаар нь Ерөнхий сайд Эдийн засгийн форум дээр хэлж байна гэдэг нь гадныханы анхаарлыг ихээхэн татсан зүйл боллоо.
Түүний хэлснээс үзвэл Рио Тинтогийн биднийг буруушаасан мэдэгдлүүд нь Монголд хөрөнгө оруулах гэж байсан гадны хөрөнгө оруулагчдыг үргээхэд том түлхэц болсон байна. Тэгэхээр Рио Тинто биднийг хорлосон болж таарах нь. Үүнийг нь Ерөнхий сайд олон нийтэд мэдээлж байгаагаас үзвэл Рио Тинто, Монголын Засгийн газрын хооронд итгэлцлийн үнэр ч алга. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг баримттайгаар энэ зүйлийг ярих байсан гэж үзэх хүмүүс ч байна. Тодорхой баримт ч үгүй байж хамтрагч компанийхаа талаар ийм мэдэгдэл хийх нь өөрөө Рио Тинтогийн Монголд итгэх итгэлийг сулруулах талтай ч байж юм. Хамтрагчид бие, биенээ харилцан ил, далдаар муулаад байвал ямар ч том төсөл амжилттай ч цааш явах нь эргэлзээтэй.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгой гацаанд орсонд “Бид л буруутай” гэж голлон ярьсан нь олон нийтэд бас нэгэн хардлагыг төрүүлээд байна. Тодруулбал тэрбээр Оюутолгойн асуудлаар “Монголын засгийн газар нөгөө талдаа огт мэдэгдэлгүй шинээр өсөн нэмэгдэх рояалти татвараар 450 тэрбум төгрөг авна гэдгээ жилийнхээ төсөвт шууд тусгасан. Татварын нэг байцаагч компани дансыг шууд хааснаар бүх мөнгөн урсгал гадаад банкуудаар дамждаг болсон. Манайд хийсэн, хийх гэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт хэдэн арван жилээр үргэлжлэх хамтрагчийн үйл ажиллагаанд ийм зүйл удаан хугацаанд үргэжлжилсэн гэж бодохоор толгой сэгсэрмээр” гэж хэлсэн.
Түүний Рио Тинтог өмгөөлж хэлсэн үг бүрийг ажиглавал тэрбээр Оюутолгойгоос 30 сая ам.доллараа авахгүй байхаар Сэм Уолштой тохиролцсоных гэх хардлага олон нийтэд төрөөд байна. Оюутолгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад татвар дутуу төлсөн хэргээр Татварын ерөнхий газар өнгөрсөн зургаадугаар сард “Оюутолгой”-д 127 сая ам.долларын акт тавьсан. Улмаар ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс түүнийг 30 сая ам.доллар болгож бууруулаад байсан билээ. Гэхдээ Сэм Уолш монголд ирэхийнхээ өмнөхөн “Рио Тинто” болон “Туркойз хилл ресурс” компанийн зүгээс татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд маргаан шийдэгдэхгүй бол олон улсын Арбитрын шүүхэд хандана гэж мэдэгдсэн юм.
Сэм Уолш Монголд ирээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан нууц уулзалтаараа татварын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх магадлал өндөр байгаа. Өөрөөр хэлбэл Оюутолгой 30 сая ам долларын татварын өрөө Монголд өгөхөөргүй болж тохиролцсон байж болох юм.
Ингээд Ерөнхий сайд 30 сая долларыг авахгүй болсон гэдгээ эвтэйхэнээр хэлж “Өнгөрсөн хугацаанд бид буруу ажиллаж итгэлийг нь алдсан” гэх үгээр халхавч хийж тайлбарлаж буй нь түүний Эдийн засгийн форумыг нээж хэлсэн үгээс ажиглагдаж байна.
Тэрбээр ирэх ням гаригт энэ талаараа ард түмэндээ албан ёсоор мэдээлнэ. Тэр үед чухам энэ талаар Ерөнхий сайд ярих магадлал тун өндөр боллоо.
Т.Хулан
Зочин · 2015/04/03
archaagvi eronhiilogch,taarsan taar shuudai shigzasgiin gazar! eh oronch uhaalag shine hvmvvsiig songoh tsag irsen!
Зочин · 2015/04/03
Ер нь энэ засаг монгол хүнийг шорон өрийн дарамт үгүйрэл хоосрол гадныханд уучлал хөнгөлөлт баялгаа өгч байх чинь вэ
Зочин · 2015/04/03
хэрвээ энэ мөнгийг авахгүй бол ер нь монголын компаниуд татвар төлөх хэнрэг байна уу. Би
Зочин · 2015/04/03
Тулгамдсан бүх асуудлууд Монголын эдийн засгийн форумын ерөнхий болон салбар хуралдаанаар хэлэлцэгдэж санал бүр шийдэлд тусгагдаж, шийдвэр бүр бидний нэгэн ээдрээ, бэрхшээлийг тайлсан, даван туулсан арга зам болохыг хүсч байна.
Dorlig · 2015/04/03
Бидний энэ итгэл нь өөрөө хөрөнгө оруулагчдын Монголд дөнгөж төвхнөж байсан их итгэлийг итгэлцэл болох замд гол саад болж эхэлсэн билээ. одоо үүнийг бид даван туулна
ajilaa · 2015/04/03
Харилцан яриа, ойлголцол дээр суурилсан итгэлцэл, түншлэл хамгаас их үгүйлэгдэж буй энэ цаг үед энэ жилийн Форум ажлаа эхэлж байгаа нь шийдэл, гарцыг авчрахын билэгдэл биз ээ. амжилт Сайханбилэг
Зочин · 2015/04/03
энэ хүн чинь харин овоо юм хийгээд байна уу? даа ай? яах бол гэж бодоол сууж байдаг байлаа одоо үгээр ч болтугай дэмжинэ ээ амжилт сайхан залуу минь ооё
Зочин · 2015/04/03
ц******ид хийгдэх ажлуудаа байнга тайлагнаж байгаарай амжилт
Зочин · 2015/04/03
biznes forumiig neej mash saihan ug helj bnlee bolowsroltoi mundag zaluu shuu
Зочин · 2015/04/03
medeej ene talbariin ued ard irged muugaar ch helne sainaar ch helne gehdee l gants zuil unen ene n saihanbileg mongoliin ediin zasgiin huuchnii balagiig zasah gej tsag huigatsaa orj baigaag ard irged sain oilgoh hergtei hul n gemttsen moriig ts**** unaad ywbal ter mori dawhih baitugai alhachij chadahgui timees manai ediin zasag yg enetei adilhan uchraas bidend tewcheeretei huleets l heregtei
Shiidliin zasgiin ga · 2015/04/03
Шийдлийн Засгийн газар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд баталлаа.
dulguunuu · 2015/04/03
SAihanbilegiin zasgiin gazar garch ireed hediin 100hnog ungursun hedii ch humuus yu ch hgeegu geh metchilen oolood bgaag oilgohku bn 25jiln dagtarshsan hymral metiin zuiliig 100 hvrehgui hngin dotr shiidchih gvel ulger boloh bzee ymrtai ch hirendeee hicheegeed l ajillaj bg****deee
Зочин · 2015/04/03
5нд тэгүүл хийсэн бүхнээ тайлагнаад ард иргэдэд өөрийгөө таниулаарай Баярцогт шиг л байрандаа ул суурьтай бат хандах хэрэгтэй
Зочин · 2015/04/03
Төр нь иргэддээ итгэхгүй иргэд нь төрдөө итгэхгүй бгаад бвал энэ тулгамдаад бгаа асуудлууд улам л даамжирах болно шүү удахгүй шийдэгдэнэ бгаа
Зочин · 2015/04/03
РИО ТИНТО ЧИНЬ ДЭЛХИЙД МУУ НЭРТЭЙ Ш ДЭЭ!!! МОНГОЛ УЛСАД Л ЛАВ АШИГТАЙ ЗҮЙЛ ХИЙНЭ ГЭВЭЛ ТҮҮН ШИГ ХУДЛАА ЗҮЙЛ БАЙХГҮЙ!!! МОНГОЛТОЙ ГЭРЭЭ ХИЙСЭН НЬ АВИЛГАЛТАЙ ХОЛБООТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ Л БАЙХ
Зочин · 2015/04/03
30 say do**** geed hurungu oruulagch nariig ha****d baihaar yahiin. do**** orj irehgui garaad duu****r bid yah we
Зочин · 2015/04/03
30 say iin tuluu uursdiinhuu ediin zasgiig baigaad baih ****rdlaga baigaa yum uuu
Зочин · 2015/04/03
Ediin zasgiin hymralaas garahiin tuld do**** oruulj ireh heregtei baina. teghiin tuld Oyu Togloig asuudliig shiideh 30 say tuluhgui geel baigaal baiwal shiidegdehgui sh
Зочин · 2015/04/03
Ediin zasgiin hymralaas garahiin tuld do**** oruulj ireh heregtei baina. teghiin tuld Oyu Togloig asuudliig shiideh 30 say tuluhgui geel baigaal baiwal shiidegdehgui sh
Зочин · 2015/04/03
Ene 30 say do**** Oyu Tolgoig gatsaasan shuu dee. Ingej gatsaasnaas bolood busad hurungu oruulagch nar aigaad baina sh deeeee.
Зочин · 2015/04/03
30 say awah gej busad hurungu oruulagch nariig haagaad baih ****rdlaga baigaa yum uu