С.Зоригийн аллагын тухай 10 баримт...
2015/04/03
Уг хэргийн зангилаа өнөө хэр тайлагдсангүй. Гэрчгүй хэргийг ч мэргэжлийн өндөр түвшинд мөрддөг, хэрэг илрүүлэлтээрээ олон улсад ч дээгүүр яригддаг Монголын хуулийн байгууллагийн бүтэц 16 жилийн турш энэ хэргийг илрүүлж чадаагүй байна. Энэ хугацаанд түүний ээж хүүгийнхээ араас зул өргөсөөр, Монголын төр нэрт зүтгэлтнийхээ үхлийн ээдрээг тайлна гэдэгт итгэсээр бурханы оронд одсон. Монголын ард түмэн С.Зориг агсаны төрсөн өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөж, алуурчныг гэсгээх мөчийг битүүхэн хүлээсээр буй. Тагнуулын байгууллагийнханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг баттай эх сурвалж хэлсэн юм. Түүнээс тоймлон хүргэе.
- Хэргийн газарт анх очиж н.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд осолдсон. Түүний энэ үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.
- С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж, С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүний гэм буруутнаар тогтоогоогүй. Эхнэр нь амиа хорлох гээд цонхоор унасан болж, энэ хэрэг хаагдсан. Гадны нөлөөтэй байх магадлал өндөр байснаас л сэжигтэн шалгасан нь тодорхой байдаг. Энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
- Хоёр алуурчныг байрнаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй "Болдоо” гэж нэрээр нь дуудсан нэгэн буюу маш чухал гэрч учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байна. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харсан гэдэг.
- Дээр дурьдсан гэрчийн мэдүүлгийн мөрөөр өнөөх "Болд” гэгчийг эрэн сурвалжилж олоход өнөөх хүн нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан бөгөөд Дарханд хөлдөж үхсэн байжээ. Асуудал ийн эргэхэд ажлын хэсэг цогцсыг булшнаас дахин гаргаж, шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан нь албан ёсоор тогтоогдсон.
- Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудаж гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Ар гэрийнхэн нь сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт анзаарагддаг. Юутай ч энэ залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл "-Энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” гэж байсан агаад гэрийнхэн нь ч энэ бодлынхоо золиос болсон байж магадгүй гэдгийг хэлсэн байдаг.
- Дархан-Уул аймгийн Цагдаагийн ахмад бусдад онц хэрцгийгээр алагдсан хэрэг гарсан. Түүний анус руу тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Бүр хожим энэ цагдаагийн ажилтан С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь ил болсон юм.
- Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний учир нас барсан. Гэвч зарим дотны нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байжээ.
- Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгээр амь насаа алдсан. Түүнийг Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч н.Мөрөн хэмээгчтэй олон нийт андуурдаг тал бий.
- Хоёр алуурчныг харсан гэх таксины жолооч мөн л сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж мэднэ гэж үздэг.
- Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Энэ бүхэн тохиолдол байсан уу, эсвэл...Ямартаа ч энэ хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон хүмүүсийн амь нас туйлын хэврэг байсныг эндээс харж болно. Хэргийн улбаа улам бүдгэрсээр...
Иргэн · 2016/01/19
С.Оюун ахынхаа үхлээр наймаалцаж ИХ-д суусаар л байна. Энэ олон удаа ИХ-д гарахдаа өөрийн хүчээр гарсан бол гэмт хэргийн араас хөөцөлдөх л байсан. Атал наймаагаар өндөр сэнтийд залардаг болхоор жилдээ ганц удаа цэцэг өргөж нулимас дусаасан болж явсаар энэ олон жилийг үдэж байна.
Зочин · 2015/04/06
монголын ардчилал зоригтой хамт булшлагдсан
Зочин · 2015/04/05
3:)
Г.Батнасан · 2015/04/05
Тэр Нинж чинь 2,3 жилийн өмнөөс ой санамжаа алдсан гэнэ билээ.
Би бүгдийг мэднэ · 2015/04/05
Хэцүү л дээ энэ хэрэг илрэх юм бол монголын төр бүхлээрээ эргэнэ. Монголд юу болж болох та нар бодоод үзсэн нь дээрдээ. Асуудал зүгээр энгийн түвшинд биш төр чигээрээ энэ хэрэгт холбоотой. Монголын төр интернэтээ хянаж хэн хаана юу бичиж байгааг хүртэл мэдэж байгаа. Хаана байна тэр ардчилал энэ бүхэн аль алга болсон. Dictator хаа сайгүй
Зочин · 2015/04/05
elbegdorj alsan bha. sayhan neg yrilslagandaa bi zorigiig naad sahalaa avchaach gj helehed zorig odor bolgon tumuruur husad baih hetsuu ym bnshde gj helsen gesen teheer. endees harahad elbegee zorigt jooxon durgui n haragdaj bn. durgui huniihg n oo sev ih haragddag shde. allagiig zohiohdoo aluurchnaar zovolgoo avch yaj alj yaj hergiig arilgah arga joriig n ch hurtel sain meddeg huneer uilduulsen bn. ingej yrila gd bi *****chihvide hhe
Зочин · 2015/04/04
Улсын их хурлын гишүүн Оюун,ерөнхийлөгч Элбэгдорж нар яагаад ажиллахгүй байгаа бол,энэ хэргийг илрүүлэх өөр хүн алга,бүх эрх мэдэл байгаа цагт илрүүлэх хэрэгтэй.....
Зочин · 2015/04/04
barag l vnen dee
Зочин · 2015/04/04
Ninjiig shorond hiitsen shdee
Зочин · 2015/04/04
Аллагыг захиалсан хүн нь нилээд "урт" гартай, эрх мэдэл бүхий нэгэн байдаг нь энэ бүхнээс тодорхой байна. Хууль хүчнийхний хэсэг бүлэг этгээдүүд энэ хэрэгт оролцсон байх магадлалтай юм. Ер нь бол эхнэр Булган нь хамгийн гол гэрч шүү дээ. Гэтэл авгайг бараг төрийн хамгаалалтанд шахам байлгаж байсаар 20 шахам жил болох нь шив дээ. Тэгэхээр үүнийг илрүүлэхгүй байх сонирхол эрх мэдэлтнүүд, хууль хяналтынханд байдаг нь бүх үйлдлээс харагдаад байгаа юм биш үү????
Зочин · 2015/04/04
aluurchin Ardchilaliin 8 dotor l bgaa
Зочин · 2015/04/04
mongoliin ardchilal ter huntei hamt duussan da huurhii. avilgach hulgaich luibarchid ter tsagaas ehelj buur gaarsan. hervee zorig alagdalgui yoronhii said bolson bol odoogiin mongol oron ***l uur bh bizee. olon ch eh oronch huugee aldlaa daa mongolchuud mini. Zorig Dashbalbar Onomoogiin enhsaihan mendiin zenee geh meteer ts**** hubruh bizee
Зочин · 2015/04/04
Тэр Булган хаана явнаа нөхрөө бусадтай нийлж алсан л хүүхэн болоод байнаш дээ тэр бүгдийг мэдэж л таараа шалгах хэрэгтэй Булганыг
Энхтөр · 2015/04/04
Тэр үед ерөнхий сайд,ерөнхийлөгч байсан эрхэмүүд энэ хэргийг яагаад ярьдаггүй,Нинж гэдэг хүн энэ хэргийг шууд л Элбэгдоржтой холбож ярьдаг одоо бүр дуугарахаа больжээ.
Зочин · 2015/04/04
Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ, хэзээ нэг цагт, хэзээ нэг цэгт учир нь тайлагдаж л таарна.,