УИХ-ын гишүүн Лу.Болд ХУД-ын иргэдтэй ХААИС-ын хурлын танхимд 2015 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр ням гаригт уулзалт хийсэн байна. Лу.Болд нь ХУД-ын иргэдийн санал дэмжлэгийг 2 удаагийн сонгуулиар авч УИХ-ын гишүүнээр 8 жил сонгогдон ажиллаж байгаа бөгөөд  энэ хугацаанд анх удаа  сонгогч иргэдийн хүсэлтээр энэ уулзалтыг хийжээ.

Тус хуралд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сонгуулиар амлаж байсан амлалтаа нэгэнт биелүүлж чадаагүй болохоор  иргэдтэй уулзахаас зайлсхийж уулүалтанд  ирээгүй гэнэ.

Дүүргийн иргэдээс эрхэм гишүүдэд дараах шаардлагуудыг тавьсан байна.

1. Сүүлийн 8 жил их хуралд сонгогдохдоо амласан сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаардсан байна.

2. Мөн стандартын шаардлага хангахгүй хичээллэх боломжгүй гэсэн дүгнэлт гараад 4 жил болж байгаа 32-р сургуулийн байрны асуудлыг шийдэх.

3. ХУД-ын иргэдэд газар эзэмшүүлэх амлалтын хариуг шаардсан байна.

Иргэд УИх-ын гишүүн Лу.Болдыг  амлалтаа биелүүлэхийг шаардаж уриа лоозун барьж, түүний тайлан мэдээллийг сонсохгүй хүсэхгүй, бараг  л уулзалтаас хөөн явуулсан  ажээ. 

 

А.Тамир