Сургуулийн сурагчид нэгнийгээ зодож буй бичлэг цахим хуудсанд тавигдсанаар эл хэрэг ил болж цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн юм.  Зодоон хийсэн А нь Б-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн 6586 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна.
 
 
Гэвч хэрэгт холбогдогч А нь хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэх шалтгаанаар хохирогчид эмчилгээний зардалд нь мөнгө өгчээ.  Эх сурвалжийн мэдээллээр Б-д 150.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн аж. 
 
 
Түүнчлэн охидууд зодоон хийсэнтэй холбогдуулан “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагч, эцэг эхчүүдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар баталгаа бичүүлжээ. 
 
 
Тус сургуулийн нийгмийн ажилтан зодоонд оролцсон сурагчдад бусдын үгийг сонсож сурах, найз нөхөд багш эцэг эх ахмад хүмүүсийг хайрлан энэрэх, нэр хүндийг эрхэмлэх талаар лекц уншсан байна.
 
 
Б.Чанцал
 
Эх сурвалж: