“Хүргэн хүү” Г.Дэнзэн хэлсэн үгэндээ хүрсэнгүй
2015/04/23
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн “Говь повер” компанийн асуудалтай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр татсан.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн “Говь повер” компани гаалийн үйлчилгээ үзүүлэх тендерт “хууль бус” замаар шалгарснаар дээрх хэрэг мандсан гэхэд болно. Учир нь, тухайн үед нүүрс олборлолтын нөхцөл байдлын улмаас уг компанитай байгуулсан гэрээг цуцалсан бөгөөд үүнээс болж “Говь повер” компани их хэмжээний гэрээний нөхөн төлбөр шаардан шүүхээр заргалджээ. Улмаар шүүхээс нэхэмжилсэн 4.6 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани “Говь повер”-т гаргаж өгсөн нь өнөөдөр Я.Батсуурийг буруутгах шалтгаан болоод байгаа юм. Үүнээс гадна Я.Батсуурийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн өмчийн эд хөрөнгийг хувийн компанид шилжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт сэжигтнээр шалгаж байгаа билээ.
Г.ДЭНЗЭН ХИЙСЭН ХЭРГЭЭ БУСДАД “ТОХОХ НЬ”
“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн буруутай, буруугүйг тогтоохоос илүү хэргийн эзэн хэнгэргийн дохиур Г.Дэнзэн эх орондоо байхгүй байгаа явдал юм. Түүнийг “Хийсэн хэргээсээ мултрахын тулд хилийн чинадад зугтаж алга боллоо” гэх мэдээлэл гараад буй. Түүнчлэн олон нийтийн дунд“Я.Батсуурьт хамаг хэргээ тохоод өнгөрөх вий” гэх болгоомжлол ч бий. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн өөрийг нь“Хил даваад зугтсан” гэх мэдээлэл гарсан даруйд үгүйсгэсэн утга бүхий захидал илгээж байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Тэрбээр“Монгол Улсын иргэн Г.Дэнзэн миний бие хил даван, оргон зайлсан гэх огт үндэслэлгүй. Надад хийсэн гэм байхгүй учир “Би буруугүй” гэж олон зүйл тоочих шаардлага байхгүй гэж бодож байна. Хоёр жил гаруй үргэлжилсэн энэ гүтгэлэгтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл намайг хуулийн байгууллагаас дуудаж, шалгасан нэг ч тохиолдол байхгүй. Хэн нэгний гэм буруутайг гүтгэлэг доромжлолоор бус Монгол Улсын шүүх шийднэ. Дахин хэлэхэд, миний бие ямар нэгэн хэргээс зугтан эх ороосоо дүрвэж, оргон зайлсан зүйл огт байхгүй болно. Одоогоор ХБНГУ-д сургалтад сууж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 4-нд эх орондоо очно” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү сүр дуулиантайгаар захидал илгээж, түүгээрээ дамжуулан мэдэгдэл хийж байсан“Хүргэн хүү” Г.Дэнзэн өнөөг хэр нь эх орондоо ирээгүй төдийгүй сураг алдарсан нь хачирхалтай. Түүнийг Монголд ирэхийг хүлээж ядсан хууль, хяналтын байгууллагынхан Я.Батсуурьт холбогдох хэргээс Г.Дэнзэнтэй холбоотой, “Говь повер”-т мөнгө шилжүүлсэн гэх үйлдлийг арга буюу тусгаарласан. Харин хэлсэн үгэндээ хүрээгүй “Хүргэн хүү” Г.Дэнзэнг хийсэн хэргээ бусдад тохох нь гэх хар нийгэмд байна.
Я.БАТСУУРЬ: БИ БУРУУГҮЙ, НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖ АВАХЫГ ХҮСЧ БАЙНА
Авлигатай тэмцэх газраас Я.Батсуурийг шалгаж, цагдан хорьсноос хойш ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа тавьсан ч хууль, хяналтынхан хүлээж аваагүй байдаг. Хамгийн сүүлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хорих ангиас журмын нөхдөдөө захидал илгээсэн юм. Тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд илгээсэн захидалдаа “Миний бие“Говь повер” компанитай хамаарах асуудлаар яллагдагчаар татагдаад байна. Намайг хорих 461 дүгээр ангид саатуулснаас хойш 45 хонолоо. “Эрдэнэс Тавантолгой” болон “Говь повер” компанийн хоорондох маргааныг миний бие тухайн үед нь шүүхээр шийдүүлж, компанийн тоног төхөөрөмжийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан. Гэтэл АТГ-аас намайг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хорьж, шалгаж байна. Би асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Тиймээс энэ асуудлыг хууль хя-налтын бай гууллагаар сайтар шалгуулж, нэ-рээ цэвэрлэж авах чин эрмэлзэлтэй байна. Энэ хэргийг шалгахдаа намайг батлан даалтад гарган шалгахыг АТГ болон бүх шатны прокурор, шүүхэд хандаж таван удаа хүсэлт явуулсан ч тухай бүрт татгалзах хариу авсан тул аргагүй эрхэнд журмын анд та нартаа хандан туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна” гэжээ. Хэрэв“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүй-цэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийн хорих ангиас бичсэн захидалд дурдсан зүйл үнэн аваас “Хүргэн хүү” Г.Дэнзэн хэцүүхэн байдалд орох нь гарцаагүй. Түүгээр ч зогсохгүй хэргийн учиг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг руу хөврөх магадлалтайг улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа билээ.
Д.Төрбат
Зочин · 2015/04/24
Алтанхуягийг хамгаалаад нэмэргүй. Үнэнээ хэлээд хэргээс мултрах хэрэгтэй
Зочин · 2015/04/24
*****uudaa ergej harj yavaarai ....ta nariig hen hezee negen tsagt shiitgeh l bolno..
Зочин · 2015/04/24
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/24
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/24
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!