Я.Содбаатар: Тавантолгой АН-ын фракциудын хэрүүл болчихсон байна
2015/05/07
УИХ-ын гишүүн Я.Содбаатараас "Тавантолгой"-н гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар зарим асуултад хариулт авлаа.
- "Тавантолгой"-н гэрээний төсөл дээр ажиллах УИХ дахь МАН-ын бүлгээс гарсан ажлын хэсгийн ахлагчаар та ажилласан. Уг ажлын хэсгээс Тавантолгойн асуудлаар ямар санал дүгнэлт гаргав аа?
- Бид Тавантолгойн хэлэлцээрийн явцыг анхааралтай ажиглаж байна. Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Харин тус төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсгийг байгуулсан нь анх удаа горимд өөрчлөлт орсон зүйл болж байна. МАН Засгийн газарт анх орохдоо Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар АН-тай гэрээ байгуулсан. Тус гэрээнд Тавантолгой болон Оюутолгойн орд газрын асуудлаар гэрээнд өөрчлөлт оруулахдаа өнөөдрийн хууль эрх зүйн болон эдийн засгийн түвшинг буулгахгүй гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл одоо байгаагаас нь давуулсан боломжийг Монгол Улсад авчрах ёстой. Үүнээс гадна Тавантолгойн орд газарт хувьцаа эзэмшигчдийн асуудал байна. Манай улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Харин энэ 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, амилуулах, мөнгөжүүлэх нь Тавантолгойн түгжээг тайлах асуудалтай хамт шийдэгдэх асуудал гэж харж байна. Нөгөө талаас Тавантолгойн хэлэлцээрт орж байгаа консерциумд нэг хүсэлт тавьж байгаа. Тэр нь юу гэхээр Монголын аж ахуй нэгжүүдийн оролцоог хангах чиглэлээр нэмэлт хувьцаа гаргах зэрэг үйл ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж МАН-ын бүлгийн ажлын хэсэг үзэж байгаа. Мөн Тавантолгойн орд газрыг сорчлохгүйгээр иж бүрнээр нь ашиглах нь манай улсын хувьд хамгийн чухал асуудал болоод байна. Ингэж чадвал тус орд газрын эдийн засгийн үр өгөөжийг хүн бүр хүртэх боломжтой болох юм. Өнөөдөр Тавантолгой бол УИХ-д баригдахаасаа илүү Ардчилсан нам доторх фракц бүлэглэлүүд хоорондын хэрүүл болчихсон байна.
-Одоо энэ байгуулагдсан ажлын хэсгийг дэг зөрчсөн талаар нилээн маргаан гарч байна. Харин ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дэг зөрчөөгүй гэсэн тайлбарыг өгсөн?
-УИХ-д өргөн баригдсан аливаа хууль тогтоомжийг хэлэлцэх эсэх нь шийдэгдсэний дараа ажлын хэсэг байгуулагддаг. Тэгэхээр энэ нь хууль зөрчсөн. Энэ жишгээр УИХ-аар орж ирж байгаа асуудал бүрийг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулах болж байна шүү дээ. Ийм асуудал байж болохгүй. Энэ бол Тавантолгойг явуулах үгүйтэй холбоотой асуудал биш. Харин өнөөдөр манай улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж зөрчигдөж байгаа асуудал гэж харж байна.
-Одоо УИХ дээр байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээс шалтгаалаад Тавантолгойн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх болж байна. Тэгэхээр МАН-ын бүлэгт хэрэв энэ асуудал гацвал гэдэг ч юм уу өөр ямар нэг шийдлийн хувилбар байгаа юу?
-Энд Монголчуудын нийтлэг эрх ашгийн асуудал л яригдана. Бид өнөөдөр бодит эдийн засгийн хямралд орчихсон байна. Азийн хөгжлийн банкнаас ойрын 3-4 жилд Монголын эдийн засаг сэхэх боломжгүй гэсэн судалгаа гаргасан. Валютын сан ч гэсэн манай улсын эдийн засгийг хүнд нөхцөлд орсон байна гэдгийг хэлсэн. Энэ үед Монголын эдийн засгийг сэргээх, бодитойгоор валютын урсгалыг нэмэгдүүлэхэд хамгийн чухал зүйл бол томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах. Тэгэхээр энэ ажлыг л цаг алдалгүй хийх хэрэгтэй.
-Тавантолгойн 51 хувийг "Энержи Ресурс" эсвэл "Эрдэнэс Тавантолгой"-д өгөх асуудлаар эрх баригчид талцаад байна. Та ямар байр суурийг илэрхийлэх вэ?
-51 хувь дээр Энержи Ресурс байхгүй. Одоогийн байгаа гэрээгээр бол 100 хувь Монголын төрд байгаа. Лиценз, төрийн өмч бүгд 100 хувь төрд байгаа. Би өмчийн 51 хувьд Монгол байгаад 49 хувьд гадныхныг оруулна Ардчилсан намын гаргасан шийдвэрийг ойлгохгүй байгаа. Одоогийн Засгийн газар оруулж ирсэн нь 100 хувь төрийн өмч байхаар байгаа.
Т.Энхэлээ
Зочин · 2015/05/07
Z. ENKHBOLD TAWAN TOLGOIN ZAMAAS ZAIL DAA
Зочин · 2015/05/07
TAWAN TOLGOIG URAGSHLUULYA
Зочин · 2015/05/07
saihanbilegiig bas buruutgaj gej bolohgvi yagaaad gewel ene uls turiig ediin zasgiin hyamralaas gargah heregtei gej vzeedl ajlaa bvren erhiinhee daguu hiij bga ni ter harin ene niigem bvheldee buruu togtoltsoogoor ywaad bgaag sanah heregteil dee
Зочин · 2015/05/07
Дажгүй зөв бодолтой хүмүүсээр ахлуулсан ажлын хэсэг байх шиг байсан НЭЭЛЛТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ нэвтрүүлэгт орж байсан сонссон амжилт хүсье. Гэрээг гацааж байгаа хүмүүс бол мэдкүэ
яах вээ · 2015/05/07
Азийн хөгжлийн банкнаас ойрын 3-4 жилд Монголын эдийн засаг сэхэх боломжгүй гэсэн судалгаа гаргасан гэж бна шүү одоо яанаа даа ТТ эргэлтэнд оруулж чадахгүй бол ажил хийгээд ч цалингаа авч чадахгүйд хүрхнээ. хөдөө гарч мал маллаж амидархаас өөр замгүй боллооо доо. таван малын буян маань таван толгойгоос илүү өгөөжтэйл болж таарлаа.
Зочин · 2015/05/07
З.Энхболд Засгийн газрыг дарамталж байна гэвэл хилс болохгүй нь. Өмнө нь ч ийм зүйл ажиглагдаж байсан. Мөн Тавантолгойн гэрээ өнөө, марг******гүй амжилттай хэрэгжиж байж монголчуудын дээрээс нар гийнэ шүү дээ.
Зочин · 2015/05/07
Улс төрчид л ард түмэнд хувьцаа олгоно гэж хошигруулсан!
Албан ёсоор та хувьцаа эзэмшигч шүү гээд нэг ширхэг хуудасч олгоогүй. Тийм байж 2 сая хувьцаа эзэмшигч гээд юу ******аад байгаан!
Зочин · 2015/05/07
ene 2 tolgoinii vr shimiig bid baitugai manai vr hvvhdvvd hvrtel vzehgvil bh daa heden tomchuud ni idej uugaadl duusah ni bna ene tur zasag gej ymar hachin ulsuud bdgiin oilgohoo bla turiin tuluu ogotno booj vhne gegcheer l ym bolood bna daa
Зочин · 2015/05/07
za teer iim l geree oruulj ircheed bhad chin ulsiin ih hural gatsaagaad bgam daa ingej bolohgvi shv erunhii saidiig demjij bna shv TOM TOM TUSLUU URAGSHLUULIY
Зочин · 2015/05/07
2 tolgoin asuudal tsaanaa tom notoi bga daa zasgiin gazar ergeltend oruulana geed l ulsiin ih hural ni oruulahgvi geeedl bvr oilgohoo blaa
Зочин · 2015/05/07
saihanbileg odooo ogtsorooo amarjargal tavihgui bol buthgui yma bna
Зочин · 2015/05/07
Содбаатар чинь юм ойлгодоггүй юм уу хаа****** юм. Энержи ресурсийг хамгаалаад байгаа юм уу. авилга авчихсан юм байна
Зочин · 2015/05/07
ЭНЭ БАС НҮҮРСЧИН НАМЫН ГИШҮҮН БАЙНА. ЗАЙЛАА МОНГОЛООС