Иргэдээс авдаг 20 мянган төгрөгийн хураамжийг хүчингүй болгов
2015/05/17
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Барилгын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чиг үүргийг судлан үзэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний ил тод, нээлттэй байдалтай танилцах зорилгоор тус төвд ажилласан байна.
Ингэхдээ тусгай зөвшөөрлийн баримт бичгийг хүлээн авч, хянахдаа иргэдээс 20 мянган төгрөгийн хураамж авч буйг үндэслэлгүй гэж үзэн, шийдвэрийг хүчингүй болгуулахаар АТГ-аас албан бичиг хүргүүлжээ.
Энэ дагуу Барилгын хөгжлийн төвийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/128 дугаар тушаалаар уг тарифийг хүчингүй болгов.
өндөр болгох ну · 2015/05/17
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮