Тансаг байрны худалдан авалтыг дэмжихгүй байх үүднээс хязгаар тавьжээ
2015/06/07
Иргэдийг орон сууцжуулуулах бодлогийн хүрээнд иргэд урьдчилгаа 30 хувийг төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Харин энэ 30 хувийг нэг дор төлөх нь иргэд, тэр дундаа залуу гэр бүлүүдэд хүнд тусч байгаа.
Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр зээлийн журамд өөрчлөлт оруулж, урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгож хөнгөлөх асуудал яригдаж, шийдвэрлэгдэх шатандаа явж байна.
Хэрвээ УИХ-аас бодлогын хүрээнд дэмжиж, зээлийн журамд өөрчлөлт орвол зээлд хамрагдахыг хүсэгчид 150 хүртэлх ам.метр байранд, урьдчилгаа 10 хувийг банканд төлөөд үлдсэн 20 хувьд төрөөс баталгаа гаргаж тус банканд өгөх юм.
Байрны талбайг 150 ам.метр гэж хязгаарласан нь учиртай аж. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Ам.метрийн хязгаарыг 150 хүртэл гэж заах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь, түүнээс дээш байрууд тансаг зэрэглэлтэй, ам.метрийн үнэ өндөр болоод ирэх магадлал өндөр байдаг. Тиймээс хэт өндөр орлоготой хүмүүсийг дэмжихгүй, тансаг байрны худалдан авалтыг дэмжихгүй байх үүднээс хязгаар тавих шаардлага байгаа. Энэ бүгдийг нарийвчлан ярилцаж байна" гэсэн юм.
Зочин · 2015/06/07
10% арай гэж өгч байгаа хүмүүс 150м2 байр аваад төлж дуусгалгүй хураалгана. Төр оруулсан мөнгөн дээр ямар ч хяналтгүй болно. Ингээд хэдэн хүн эртнээс төлөвлөж баяжихаа.