Энэ сарын 06-ны өдөр нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр” тохиож, иргэд  эл  өдрийг  төв талбайгаар чөлөөтэй зочлох, спортын төрлийн тэмцээнүүдэд оролцох зэргээр өнгөрүүлсэн.
 
Мөн замын хөдөлгөөнийг тодорхой хэсгүүдэд хаагаад байгаа учраас иргэд дугуйтай зорчих боломжтой болоод байгаа юм. Гэтэл циркийн орчимд дугуйтай  хүүхдүүд мөргөлдөж, ухаан алдсаны улмаас яаралтай тусламж дуудсан  байна. 
 
Харин энэ үеэр ослын газрын ойролцоо замын хөдөлгөөнийг хянаж байсан цагдаа зохицуулалт хийхээр очилгүй, тоглож байсан гэнэ.