Өнөөдөр Сутайн буянт ХХК-ийн "Өнөр хороолол-Халдварт" чиглэлийн нийтийн тээвэрт хүн нас нөгчжээ. Тодруулбал, СХД-ийн нутаг дэвсгэр, Нэгдүгээр хорооллын 34 дүгээр байрны автобусны буудлаас 83 настай хүн суужээ. Зорчигчдын хэлж буйгаар тухайн хүн автобусанд суугаад удаагүй байхад буюу буудлаас автобус бараг хөдөлж амжаагүй байхад гэнэт татаж унан ухаан алдсан байна.

Жолооч, кондуктор тэр даруй яаралтай түргэн тусламж дуудаж, анхны тусламж үзүүлсэн боловч өндөр настан амьсгал хураасан байжээ.