Согтуу жолоочийн улмаас 6 хүн гэмтжээ
2015/06/08
2015 оны 6 дугаар сарын 6, 7-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 610 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 403 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 27 бүртгэгдэж 39 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 7, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 13 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 6, сургуулийн насны 7 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 138 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: ХУД-ийн нутаг Био комбинатын зам, Морингийн давааны “МТ” ШТС-ын хойд замд Т.Приус маркийн авто машины жолооч Гантулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 03 настай эрэгтэй Б нарын 6 хүнийг гэмтээсэн.
СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ханын материалын уулзварт Х.Грейс маркийн авто машины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Т.Истима маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 10 настай эмэгтэй Б-г гэмтээсэн байна.
Иймээс замын хөдөлгөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ оролцохгүй байхыг анхааруулж байна.