Энэ амьдралыг яах вэ гэж олон удаа бодож өөрийгөө өөрчлөх гэж үзлээ. Ганц бие ингэж бодож өөөрчлөгдөх гэж хичээгээд нэмэргүй юм байна. Нөхөртэйгээ суугаад одоо 10 гаруй жил болж байна. Сүүлийн хоёр жил бид хоёрын байдал харилцаа өөрчлөгдсөн.  Юунаас болсон бэ гэвэл нөхөр маань өөр эмэгтэйтэй явалдаж байгаад надад баригдсан юм. Тэр өөрөө намайг байнга хардаж сэрдэн утас, мэйл гээд бүгдийг дандаа шалгадаг. Нэг удаа намайг нэг залуу хоргоогоод байхаар нь уулзсан. Гэхдээ бид 2 ямар нэгэн зүйл болоогүй гэтэл манай нөхөр болсон юм шиг яриад надад гар хүрсэн. Би араар нь тавиагүй намайг хуураад байгааг нь бодохоор дургүй хүрээд нэг удаа уулзаж үзий л гэж тэгвэл өөрөөс нь өөр намайг гэх хүн байдаг юм байна гэдгийг ухаарах байх гэж бодсон нь алдаа болж бүх буруутны эзэн нь би болж хувирлаа. Тэгээд би хүүхдээ бодоод заза гээд бууж өгсөн гэтэл одоо бүр гэртээ ч байхаа  болилоо.