Ойрын хоногуудад өдөртөө нутгийн төв хэсгээр халж, хураашилт ихсэнэ.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр.  Шөнөдөө 10-12  градус , өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.