Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Пунцоглин" хийдийн их номын өргөөнөөс Очирваань болон Ногоон Дарь эх бурхан хулгайлсан этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан илрүүлжээ.

Тодруулбал, долдугаар сарын 10-ны өдөр дээрх бурханг хулгайлсан байна. Энэ хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Ууганбаяр нар нь мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж алдагдсан бурхан болон гэмт этгээдийг илрүүлжээ.

 

Уг хэргийг 38 настай В үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.